Монгол Улсад судалгааны салбар дахь хараат бус зарчмыг түгээн дэлгэрүүлэх, төр засгийн шийдвэр гаргалтыг нотолгоо, мэдээлэлд суурилдаг болгох хүсэл зорилгоор их сургуулийн багш, шавь нийлсэн дөрвөн хүн Хараат судалгааны хүрээлэнг 2008 онд хамтран үүсгэн байгуулсан. Түүнээс хойш харилцагчдаа жинхэнэ үнэ цэнийг бий болгох зорилго өвөртлөн, судалгаа, үнэлгээний шинэлэг аргачлал, байгууллагын хүчтэй засаглалыг бүрдүүлэн ажиллаж, үүний үр дүнд хөгжлийн судалгаа, үнэлгээ, зөвлөх үйлчилгээний салбарт тэргүүлэн ажиллаж байна.
Үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжин тэлэх зорилгоор 2013 ондMIRIM Консалтант (Marketing and Innovation Research Institute of Mongolia)компанийг үүсгэн байгуулж маркетинг, инновацын судалгааны чиглэлээр мөн үйл ажиллагаа явуулж байна. Үүний зэрэгцээ Зүүн Өмнөд болон Төв Азийн улс орнуудад судалгаа шинжилгээ, зөвлөх үйлчилгээ үзүүлэн олон улсад үйл ажиллагаагаа тэлсээр байна.
‘Бид мэдлэгийн төв, нийгмийн өөрчлөлтийг хөтлөгч байна’
‘Хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн, мэргэжлийн түвшний хараат бус бүтээгдэхүүн үйлчилгээгээ үзүүлж, тогтвортой хөгжилд хөтлөгч, тасралтгүй хөгжих мэдлэгийн төв байна’
Олон улсын стандарт, захиалагчийн хэрэгцээнд нийцсэн, хараат бус судалгаа, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, тогтвортой хөгжих байгууллага байна.
1. Олон улсын байгууллага, Суурин төлөөлөгчийн газар
Хараат бус Чанар Үр нөлөө
2008
25