ТАНИЛЦУУЛГА:
ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАН ТҮҮХ
“АЙ ТИ ВОРЛД ЦЕНТР” ХХК нь 2010 оны 07 дугаар сарын 07-нд гадаад, дотоод худалдаа, ханган нийлүүлэлтийн чиглэлээр “ВАСКО” ХХК нэртэйгээр үүсэн байгуулагдсан. Улмаар 2013 оны 02 дугаар сараас компанын удирдлагын баг өөрчлөгдөж, “ВАСКО” нэрийг “АЙ ТИ ВОРЛД ЦЕНТР” болгон өөрчлөн, шинэ зохион байгуулалтаар ажиллаж, 2012 оноос 2014 оны хооронд 60 гаруй аж ахуй нэгжийг багтаасан “IT WORLD CENTER” компьютер мэдээллийн технологийн худалдаа, үйлчилгээний том төвийг санаачлан үүсгэн байгуулж, маркетинг менежментийг хийн амжилттай ажиллуулж байсан.
ҮЙЛ АЖИЛЛАГАА
Бид гадаад, дотоод худалдаа болон ханган нийлүүлэлтийн чиглэлээр албан байгууллага, аж үйлдвэр, уул уурхай, эрчим хүч, банк санхүү, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан гэх мэт олон салбаруудад мэргэжлийн ур чадвартай багаар, аюулгүй байдал, чанар, итгэлийг эрхэмлэж, шуурхай ханган нийлүүлэлтийг хийж байна.
ХҮЧИН ЧАДАЛ, АЖЛЫН ТУРШЛАГА
Компани одоогоор эдийн засаг менежмент, санхүү нягтлан бодох бүртгэл, гадаад худалдаа, мэдээлэл технологийн инжинер гэх мэт мэргэжилтэй, мэргэшсэн ажилтнуудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Өнгөрсөн хугацаанд бид ОХУ, БНХАУ, АНУ, Герман, Япон, Солонгос, Ирланд, Англи, Энэтхэг, Австрали, Франц, Канад, Польш, Сингапур гэх мэт гадаадын 20 гаруй улсын 200-аад үйлдвэр, аж ахуй нэгж компанитай холбоо харилцаа тогтоон хамтран ажиллаж, дотооддоо МУ-ын ЗГ, ХХААХҮЯ болон бусад төрийн яам, агентлагууд, УЕПГ, ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, боловсрол эрүүл мэндийн салбараас МУИС, ШУТИС, БИС, АШУИС, УКТЭ, харилцаа холбооны салбараас “Монгол Шуудан” ХХК, “МЦХ” ХХК, банк санхүүгийн байгууллагын салбарт ХХБ, Голомт банк, Хас банк, УБХотын банк, Төрийн банк, Хаан банк, эрчим хүчний салбарт “ДЦС-4” ТӨХК, “ЦДҮС” ТӨХК, “ДҮТ” ХХК, “УБЦТС”ХК, аж үйлдвэрийн салбарт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Багануур” ХК, үйлчилгээний салбарт “Чингис Хаан” ОУ-ын нисэх буудал, “МИАТ” ХК, ИНЕГ гэх мэт үргэлжлэх 300-аад байгууллагад олон зуун нэр төрлийн бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт ажил болон үйлчилгээ үзүүлэн амжилттай хамтран ажиллаж байна.
ЭРХЭМ ЗОРИЛГО: /Бид оршин байгаагийн утга учир/
Мэрэгжлийн ур чадвартай багаар аюулгүй байдал, чанар, итгэлийг эрхэмлэн, шуурхай ханган нийлүүлэлт, үйлчилгээ гүйцэтгэн, харилцагчийн зардал, цаг хугацаа хэмнэж, хамтын амжилтаар эх орноо хурдацтай хөгжүүлэх.
ҮНЭТ ЗҮЙЛС:
АЛСЫН ХАРАА:
Үндэсний манлай ханган нийлүүлэгч болох.
УРИА ҮГ:
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, БГД, 4-р хороо, Жасрайн гудамж, Келсо центр, 3 давхар 303 тоот.
Утас: +976 76007676, 91910919
Цахим хаяг: www.itworld-center.com
Цахим шуудан: info@itworld-center.com
ЧАНАР, ИТГЭЛ, ИРЭЭДҮЙ
1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо
2010
10