“Эко сургууль” хөтөлбөр нь манай дэлхийг тогтвортой хөгжилд хөтлөн өөрчлөлт хийх хүч боломжийг сонирхолтой бөгөөд нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа бүхий суралцах арга замаар хүүхэд залуучуудад эзэмшүүлэх зорилготой. Энэхүү хөтөлбөрийг Дэлхийн байгаль орчны боловсролын сан (ДБОБС)-аас нийт 64 орны 49,000 гаруй сургууль дээр үндэсний гишүүн байгууллагуудаараа дамжуулан хэрэгжүүлдэг. Байгаль орчны удирдлагын ISO14001:2004 стандартыг сургуулиудад зориулан боловсруулсан хувилбар болох долоон алхамт аргачлалын дагуу хэрэгжүүлдэг.
ДБОБС нь НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага (ЮНЕСКО)-тай тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр хамтран ажилладаг. 2003 онд НҮБ-ын “Хүрээлэн буй орчны хөтөлбөр” (UNEP)-өөс “Эко сургууль” хөтөлбөрийг тогтвортой хөгжлийн боловсролыг хэрэгжүүлэхэд хамгийн үр дүнтэй, дэлхий нийтийн загвар хөтөлбөр юм” хэмээн дүгнэсэн байдаг.
Монгол улсад Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Байгаль орчны мэдээлэл сургалтын төв” нь 2007 оноос “Эко сургууль” хөтөлбөрийг туршиж, 2011 оноос ДБОБС-ийн албан ёсны эрхтэйгээр хэрэгжүүлж байна. 2015 оноос эхлэн Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Байгаль орчин, аялал жуулчлалын яам”, “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам”-тай хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөлтэй хамтран үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлж ирсэн. 2019 оны байдлаар нийслэл, орон нутгийн нийт бүртгэлтэй сургуулиудаас олон улсын өргөмжлөл шагнал хүртээд байгаа болон идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй 293 ЕБС, 21 СӨБ, 1 Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв “Эко сургууль” хөтөлбөрийн сүлжээнд үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байна.
Ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэнэ
1. Олон улсын байгууллага, Суурин төлөөлөгчийн газар
2003
15