Гадны хөрөнгө оруулалт татах, бизнес уулзалт, хэлцэлд оролцох; Гадны санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллах, нэмэлт эх үүсвэр татах; Зах зээл болон өрсөлдөгчийн судалгаа хийх; Шаардлагатай баримт бичгүүдийг боловсруулах; Чиг үүрэгт хамаарах бусад өдөр тутмын ажил үүргүүдийг гүйцэтгэх.
Үйлчилгээний стандартын дагуу хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх; Хэрэглэгч, харилцагчид компанийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой үнэн зөв мэдээ, мэдээлэл өгөх; Компанийн борлуулалтын төлөвлөгөөг ханган биелүүлэх; Харилцагчтай стандартын дагуу гэрээ байгуулах, гэрээ цуцлах; Архивын стандартын дагуу гэрээг хүлээлгэн өгөх;
Компанийн борлуулалт, маркетингийн үйл ажиллагаатай холбоотой дизайны ажлуудыг бүтээлч, санал санаачлагатайгаар гүйцэтгэх; Фото болон хөдөлгөөнт график, рийлс, сошиал сурталчилгаанд зориулсан видео график ажлуудыг өөрийн мэдлэг, ур чадварыг ашиглан өндөр чанартайгаар хийж гүйцэтгэх;
ББСБ-аас олгосон эрсдэлд орж болзошгүй, хэвийн ангилалд байгаа /анхаарал татсан/ болон ангилагдсан зээл, зээлийн хүү, бусдаас авах авлагыг төлүүлэх; Компанийн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдээр оролцож буй шүүх, арбитрын маргаан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан хэргийн материалыг судлах, нотлох, баримт бүрдүүлэх, компанийг төлөөлөн хүсэлт гаргах, гомдол боловсруулах зэргээр хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай бүх үйл ажиллагааг хийх; Удирдлагаас өгсөн бусад ажил үүрэг.
Компанийн хугацаа хэтэрсэн зээлтэй ажиллах, тэмдэглэл хийх; Шүүхээс өмнөх шатанд асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг удирдлагаас өгсөн чиглэлийн хүрээнд авч хэрэгжүүлэх; Удирдлагаас өгсөн бусад ажил үүргүүдийг гүйцэтгэх.
Гадаад зах зээлийн хүрээг тэлэхэд чиглэсэн судалгаа шинжилгээ хийх, танилцуулах; Олон улсын зах зээлд өөрсдийн систем, бизнес ноу-хауг хэрэгжүүлэх, нэвтрүүлэх буюу стратегийн шинж чанартай төсөл хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх; Олон улсын түншлэлийг бий болгох, сайн туршлагыг судалж, нэвтрүүлэх; Төслийн менежментийн арга барилыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, төслийн суурь баримт бичиг боловсруулах; Гадны хөрөнгө оруулалт татах, бизнес уулзалт, хэлцэлд оролцох.