Манай академи нь 2018 онд байгуулагдсан ба Токио, Оосака, Кагава мужуудад байрлах ELS Japanese language school, Tokyo japanese school, ISI japanese language school гэх мэт 3 сургуультай хамтран Япон улсад хэлний бэлтгэлээр оюутан залуусыг зуучилж байна.
Мөн Барилга, Зам, Хүнсний үйлдвэр, Өндөр хүчдэл, Сан, Зочид буудал, Хүний нөөц, Мэдээлэл технологи, Ресторан гэх мэт Япон улсын томоохон компаниудад үндсэн ажилтнаар ажиллаж мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн суралцах хүсэлтэй залуусыг зуучилж холбож өгдөг. Байгуулагдсан цагаасаа хойш 2023 оны байдлаар 1000 гаруй залуусыг хэлний бэлтгэлээр болон үндсэн ажилтнаар илгээгээд байна. Бидний зорилго бол Япон улсад ур чадвар, мэдлэг боловсрол, ухамсар сэтгэхүйгээрээ эх орондоо үнэ цэнтэй боловсон хүчин бэлтгэгдэх түлхэц болох явдал хэмээн эрхэм зорилго доо тусгасан байгаа . Түүнчлэн манай академиар явсан залуус дунд амжилттай ажиллаж Япон компаниа манлайлан ажиллаж байгаа залуус цөөнгүй байдаг.
Эх орныхоо ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулах боловсон хүчинг бэлтгэх
Манай компаний зорилго бол өндөр хөгжилтэй улсад ажиллаж өөрийн ур чадвар, мэдлэг туршлагаа дээшлүүлэх зорилготой боловсон хүчнүүд болон , эдийн засгийн хүндэрлээс гарах хүсэлтэй залууст түлхэц болох явдал юм. Мөн залуус мань дээрх хэрэгцээ шаардлагаа хангаж, зорилгодоо хүрсэний дараа эх орноо зорин ирэх ухамсрыг бий болгоход гол зорилго маань оршиж байгаа юм.
1. Боловсрол, Шинжлэх ухаан
2018
8