Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Капитис ББСБ

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Капитис ББСБ ХХК нь 2013 онд анх байгуулагдаж 2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны 296 дугаар тогтоолоор Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч өнөөдрийг хүртэл Монгол Улсын санхүү, хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмрээ оруулан тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

Шинжлэх ухаан, технологи, инноваци үсрэнгүй хөгжсөн өнөөгийн нийгэмд харилцагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг тодорхой үнэ өртгийн төвшинд хялбар аргаар хурдан шуурхай хүргэх нь бидний нэн тэргүүний зорилт бөгөөд “ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ КАПИТИС” нь манай компанийн баримтлах үндсэн бодлого юм.

Капитис нь Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны гишүүн бөгөөд 2025 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, рибрэндинг хийж харилцагчдад цоо шинэ өнгө төрхөөр “Амар амгалан” ирээдүйн төлөө уриатайгаар бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг орчин үеийн шинэ технологид суурилан хамгаалж, хууль эрх зүйд нийцсэн, байгаль орчинд ээлтэй шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

  • Алсын хараа

    Нийгмийн хувьсангуй өсөлт дэвшилттэй хамтдаа зохицон нэгдэж, санхүүгийн арвин туршлагаар дамжуулан “Амар амгалан” ирээдүйг бий болгохоор зорин ажиллаж байна!

  • Эрхэм зорилго

    Харилцагчийн хүсэл эрмэлзэл, эрэлт хэрэгцээнд нийцсэн онцгой бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх хамгийн найдвартай санхүүгийн түнш нь байх

  • Уриа

    Амар амгалан ирээдүйн төлөө

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Банк, Санхүү, Даатгал

  • Үнэт зүйлс

    Ойлгомжтой байдал

    • Алхам тутамдаа тодорхой, ил тод байдлыг эрхэмлэх нь итгэлцэлтэй харилцааг бүтээхэд хялбар болгоно.

    Чин сэтгэл 
    • Бидний харилцаа бүр чин сэтгэлээсээ үйлчилгээ үзүүлэхэд чиглэгдсэн байна.

    Эмх цэгц
    • Бие, сэтгэлийн амар амгаланг бүрдүүлэхийн тулд бид харилцагчдадаа бүтэцтэй, эмх цэгцтэй шийдлүүдийг санал болгохыг  үргэлж эрхэмлэнэ.

    Гэр бүл 
    • Үеэс үед өвлөгдөх баялгийг хамтдаа бүтээн арвижуулахын төлөө бид харилцагчдадаа үргэлж дэмжлэг үзүүлнэ.

    Эрүүл мэнд
    • Санхүүгийн тогтвортой байдлыг бий болгосноор, хүн бүрийн бие, сэтгэлийн эрүүл мэндийг дэмжин, эрүүл ирээдүйг хамтдаа бүтээх боломжтой.

  • Байгуулагдсан он

    2013

  • Ажилтны тоо

    6

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Б.Доржийн гудамж 108б-р байранд худалдаа, үйлчилгээ, оффисийн цогцолбор 2 давхарт

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.