Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"ХБХДТ" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“ХБХДТ” ХХК

/Хот Байгуулалтын Хөгжлийг Дэмжих Төв/

ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСЛИЙН КОМПАНИ

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Манай компани хот төлөвлөлтийн болон барилга архитектурын зураг төсөл зохиох, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, хэрэгжүүлэх зорилгоор 2010 онд үүсгэн байгуулагдсан.

Бидний гол зорилго бол тогтвортой хөгжлийн зарчим дээр үндэслэсэн орчин үеийн “эко-хот”, “ухаалаг-хот /smart city/”-ын төлөвлөлтийн аргачлалуудыг өөрийн орны өвөрмөц онцлогтой уялдуулан хөгжүүлж, монголын эрүүл, гоо сайхан, хүчирхэг хот, суурингуудыг төлөвлөх юм.

Бидний давуу тал:

  • Монгол Улсын Зөвлөх архитектор, мэргэшсэн архитектор, залуу архитекторуудын 3 үеийн залгамж холбоо бүхий бүтээлч, туршлагатай баг;
  • Улсын чанартай томоохон төслүүдийг амжилттай гүйцэтгэсэн туршлага, салбар дахь нэр хүнд;
  • Хот төлөвлөлт, барилга, байгууламжийн төлөвлөлтийн төслийг судалгаа, техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/, зураг төсөл, төсвийн хамт иж бүрэн боловсруулдаг цогц үйлчилгээ;
  • АutoCAD, ArcGIS, Preze, Indesign, Corel зэрэг орчин үеийн дэвшилтэт программ хангамж, хэвлэх, хувилах өндөр хүчин чадлын иж бүрэн тоног, төхөөрөмж;
  • Монголдоо хамгийн шилдэг инженерийн зураг төслийн компаниуд болон гадаадын зураг төслийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, судалгаа шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачидтай хоршин ажилладаг туршлага, хамтын ажиллагааны итгэлцэл;
  • Архи, тамхи хэрэглэдэггүй эрүүл орчинтой, нөхөрсөг, спортлог хамт олон.

Ажил үйлчилгээний төрөл:

  • Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлтийн судалгаа хийх /зураг төслийн Тусгай зөвшөөрлийн 1.1.2/
  • 10 хүртэл давхар барилга, байгууламжийн барилга, архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижолт, өндөржилт, барилга, бүтээцийн зураг төсөл боловсруулах /зураг төслийн Тусгай зөвшөөрлийн 1.2.2/
  • Техник, эдийн засгийн үндэслэл, барилгын төсөв зохиох /зураг төслийн Тусгай зөвшөөрлийн 1.2.10/

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Эко хотыг бүтээн байгуулах

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2010

  • Ажилтны тоо

    10

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Амарсанаагийн гудамж, Колорадо төв, 2 давхарт 209 тоот

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.