Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Хаансүү ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Хаан сүү ХХК

“Хаан сүү” үйлдвэр нь 1998 онд анх байгуулагдсанаас хойш үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж 25 дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Манай компани дараахь чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг.

  • Зайрмагны үйлдвэрлэл худалдаа /1998 оноос хойш/
  • Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа / 2007 оноос хойш/
  • Бейкери, нарийн боовны үйлдвэрлэл худалдаа /2014 оноос хойш/

Алсын хараа: Байгальд ээлтэй бодлогоороо Дэлхийд танигдсан, ОРГАНИК үйлдвэрлэлээр Монголдоо “Тэргүүлэгч“ үйлдвэр байна.

Эзэмшдэг барааны тэмдэг, брэндүүд: Оюуны өмчийн газраар баталгаажуулсан "Боролдой" тараг, “Хаан Сүү”, “Хаан Зайрмаг”, “Хаан бейкери”, “Шингэн сүүний цөцгийт” зэрэг брэнд бүтээгдэхүүнүүдийг эрүүл ахуйн өндөр түвшинд үйлдвэрлэж, эрүүл чанартай бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангаж байна.

Менежмент: Япон маягийн менежментийг өөрийн компанидаа хэрэгжүүлэхээр үндсэн бодлогоо барьж, алгуур боловч тасралтгүй хөгжих, ажилтан төвтэй, удаан жилийн настай, хүчирхэг компанийг хөгжүүлэхээр ажиллаж байна.

Харилцагч байгууллагууд: Аливаа амжилтын үндэс нь найдвартай, найрсаг, сайн харилцаа байдаг гэсэн зарчмыг компаний үнэт зүйлээ болгон ажиллаж байна.

Номин холдингийн сүлжээ, Эко экспресс сүлжээ, Миний дэлгүүрийн сүлжээ, Монголын төмөр замын Ганзам сүлжээ, ЕБС-ууд, Улаанбаатар хотын 500 –д супермаркет, дэлгүүр болон зарим албан газруудтай амжилттай сайн гэрээ байгуулан ажиллаж байна. Түүнчлэн орон нутгийн гэрээт борлуулагч нартай хамтран ажилладаг.

Амжилтын товчоон: Манай хамт олон чанартай үйлчилгээ, шилдэг бүтээгдэхүүнээрээ

  • Үндэсний шилдэг бүтээгдэхүүн- “Үлэмжийн чанар- 2007” батламж /Хаан тараг/
  • МҮХАҮТ-аас “Хэрэглэгчдийн баталгаат бүтээгдэхүүн” Гран при цом, өргөмжлөл
  • Best Brand-2007 үзэсгэлэнгээс “Шилдэг бүтээгдэхүүн” батламж
  • Нийслэлийн Хүүхэд Залуучуудын газраас “Хүүхдэд ээлтэй байгууллага”
  • Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллага
  • “Тэргүүний татвар төлөгч” байгууллага
  • “Шилдэг ажил олгогч” байгууллага
  • Оны шилдэг бүтээгдэхүүн, “Шилдэг брэнд” зэрэг өргөмжлөл, шагнал авсан.

Бүтээгдэхүүн: Бид байгалийн цэвэр түүхий эдүүдийг бүтээгдэхүүний орцонд орох гол түүхий эдээр сонгож үйлдвэрлэдэг. Үнээний цэвэр сүү, байгалийн цэвэр аньс, нэрс, чацарганаар уураг, кальци, фосфор, эрдэс бодис, витамин, амин дэмүүдээр баялаг эрүүл мэндэд тустай экологийн цэвэр бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байна.

Бидний эрхэмлэж байдаг үнэт зүйлс: Хүний биед ашиг тустай, цэвэр органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь “Хаан сүү” үйлдвэрийн эрхэмлэж байдаг гол зүйл юм. Бид байгаль орчинд ээлтэй ногоон үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд эх дэлхий, байгаль орчныхоо сайн сайхны төлөө өөрсдийн нөөц боломжоороо ажилладаг.

Хүний нөөц: Мэргэжлээрээ олон жил ажилласан үнэнч шударга, сэтгэл зүтгэл сайтай, зах зээлийн өрсөлдөөнд ажиллах чадвартай шилдэг хамт олон ажиллаж байна. Санхүүгийн алба, Маркетинг борлуулалтын алба, Үйлдвэрлэл Дотоод хяналтын алба, Инженер техникийн алба, Хангамж үйлчилгээний алба гэсэн бүтэцтэйгээр 60 орчим ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж буй ажилтнуудад дараахь дэмжлэгүүдийг үзүүлдэг.

  • Орон сууц, хашаа байшин авахад нь тодорхой хэмжээний тусламж, хөнгөлөлттэй зээл олгох
  • Ахуй нөхцлөө сайжруулахад хөнгөлөлттэй зээл олгох
  • Сургалтын төлбөрийн 80 хүртэл хувийг олгох
  • Эрүүл мэндийн боловсрол олгох, үзлэгт хамруулах, эмчилгээ сувилгаа хийлгэх

Төлөвлөж буй зарим төслүүд:

  • Налайх дүүрэгт кластер загварын үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах
  • Ажилчдын хаус хотхон байгуулах
  • СХД –т борлуулалтын нэгдсэн төв байгуулах
  • Орон нутгийн борлуулалтын сүлжээ байгуулах

Холбоо барих: 99094401, 90118118, 70006869 khaanmilk@gmail.com

  • Алсын хараа

    Байгальд ээлтэй, органик үйлдвэрлэлээр бүтээгдсэн Монгол брэндийг дэлхийд таниулах.

  • Эрхэм зорилго

    Хайрын амтыг хүн бүрт түгээж, эрүүл энх, аз жаргалыг бэлэглэнэ.

  • Уриа

    Хайрын амтыг Хүн бүрт

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Хүнсний үйлдвэрлэл

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    1998

  • Ажилтны тоо

    60

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, БЗДүүрэг 30-р хороо Б.Доржийн гудамж АОС-18-18тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.