1998 оноос эхлэн арьс арчилгаа, гоо заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба "ХАТАД-ЭХ" ХХК-ийг 2003 онд байгуулсан. Тус компанийг үүсгэн байгуулагч, захирал АУ-ны доктор (PhD) Н. Туяа нь АУИС (тухайн үеийн нэршил)-ийн МДИ-ийн иллэг бариа засал, арьс гоо заслын мэргэжил олгох сургалтын багшаар 1998-2019 онуудад, гоо заслын салбарт 1996 оноос эхлэн ажиллаж байна. 1 эмч, 4 гоо засалч нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй 2 салбарт, дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Арьс арчилгаа, хөгшрөлтийн эсрэг эмчилгээ үйлчилгээний стандартыг олон улсын жишигт хүргэж, хамгийн чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээ үзүүлдэг Монголын арьс-эмчилгээний гоо заслын салбарын шилдэг компани болох
Дэлхийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан монгол хүний бие физиологийн өвөрмөц онцлогт нь тохирсон, тэдний сэтгэл ханамжид бүрэн нийцсэн чанартай, найдвартай бүтээгдэхүүн үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх, улмаар нийт хүн амд зах зээлд өрсөлдөхүйц чанартай гоо заслын үйлчилгээг өөрийн эх орондоо, харьцангуй хямд үнээр авах боломжийг олгоход оршино.
Эрүүл энх, гоо үзэсгэлэн – Хамгийн үнэт баялаг
1. Үйлчилгээ
Бидний үнэт зүйл бол 20 гаруй жилийн турш бүрэлдэн бий болсон байгууллагын соёл, бидэнд итгэн өөрсдийн эрүүл мэнд гоо сайхнаа даатган ирж буй үнэнч үйлчлүүлэгчид, үйлчлүүлэгчдийн төлөө мэргэжлийн мэдл
2002
5