Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Хүчү Агро ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байрладаг. Газар тариалан махны үхрийн аж ахуйг хослуулан цогцолбор хэлбэрээр эрхэлдэг.

"HUCHU premium beef" брэндийг үүсгэн зах зээлд таниулж байгаа, өөрийн өсгөсөн Ангус үхэр сүрэг, НАССР шаардлага хангасан мал төхөөрөх үйлдвэртээ үхрийг ОУ-ын стандарт аргаар төхөөрч, 14 хоног сэврээж сайн чанарын үхрийн махыг бэлтгэж байгаагаараа онцлог давуу талтай.

Мөн үхрийн махыг олон төрлөөр ангилан савладаг бөгөөд гол нэрийн бүтээгдэхүүн үхрийн махан стейк юм.

Бүтээгдэхүүнээ эцсийн хэрэглэгч нарт Улааанбаатар хотын Хан-Уул дүүрэг ривер гарден хотхонд байрлах өөрийн нэрийн дэлгүүрээр худалдан борлуулдаг бөгөөд өндөр зэрэглэлийн ресторануудтай хамтран ажилладаг.

  • Алсын хараа

    Бид эрүүл баталгаатай хүнсээр хангаж эх орныхоо эрүүл жаргалтай ирээдүйд хувь нэмэртэй, байгаль орчин нийгэм засаглалын сайн дадлуудыг эрхэмлэгч, тогтвортой ногоон үйлдвэрлэгч байна.

  • Эрхэм зорилго

    Бэлчээрт суурилсан махны үхрийн эрчимжсэн аж ахуйг орчин үеийн технологи арга аргачлалтай хослуулан төгөлдөржүүлж, хамт олон тэдний гэр бүлийн сайн сайхныг дэмжиж, харилцагч хэрэглэгчиддэйгээ хүндэтгэлтэй ёс зүйтэй харилцааг цогцлоон эрүүл баталгаатай хүнсээр хангах. 

  • Уриа

    Хүнс бол ХҮЧ юм.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. ХАА, Байгаль экологи

  • Үнэт зүйлс

    Эрүүл мэнд

    Бид эрүүл, аюулгүй хүнсийг бэлтгэн нийлүүлнэ.

    Хариуцлагатай нүүдэлчин соёл

    Бид Монгол ахуй, нүүдэлчин соёлыг эрхэмлэн дээдлэнэ.

    Хүнлэг энэрэнгүй хандлага

    Бид хүн байгаль амьтанд хүнлэг энэрэнгүй хандана.

      Үнэнч шударга зан чанар

    Бид хариуцлагатай, ёс зүйтэй байдлыг дээдлэнэ.

    Ур чадвар

    Бид зохион байгуулалттай, аюулгүй, дүрэм журмыг мөрддөг, олон талт ажлыг чадварлаг гүйцэтгэхийг эрхэмлэнэ. 

  • Байгуулагдсан он

    2018

  • Ажилтны тоо

    12

Зургийн цомог

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Их Монгол Улсын гудамж, Ривер гарден хотхон 317 байр 1 давхрын 104 тоот

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.