Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

М Банк

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Системийн хяналтын ажилтан

Банкны системийн өдрийн хаалт, нээлтийн үйл ажиллагааг алдаагүй гүйцэтгэх, системийн хэвийн ажиллагаанд хяналт тавьж шаардлагатай хүмүүсийг холбогдох мэдээллээр хангах

Техник хангамжийн мэргэжилтэн

Компанийн болон салбарын ажилтнуудын компьютер, принтер зэрэг тоног төхөөрөмжүүдийн үйлчилгээ, хэрэглээний програмын ашиглалт, шинэ дэвшилтэт техник технологийн нэвтрүүлэлт хийх;

Хөгжүүлэлт автоматжуулалтын инженер (DevOps)

Банкны мэдээллийн технологийн бодлого, МТГ-ын үйл ажиллагааны журам болон бусад холбогдох журмын хүрээнд байгууллагын үйл ажиллагаанд ашиглахаар дотооддоо хөгжүүлж байгаа болон аливаа вендорын систем, програм хангамж түүнтэй холбоотой мэдээллийн сангийн хөгжүүлэлт, өөрчлөлтийг нэгтгэх, орчин хооронд шилжүүлэх ажиллагааг автоматжуулах, банкны дотоод болон бизненсийн үйл ажиллагаатай холбоотой систем, програм хангамжийн үйл ажиллагааг уялдуулах, шийдэл, архитектурыг гаргахтай холбоотой үйл ажиллагааг хариуцан ажиллана; Хариуцан ажиллаж байгаа системийн хэвийн тасралтгүй ажиллах шаардлагын дагуу ажиллагаанд тогтмол хяналт тавих, бүтээмжид нөлөөлөх хэмжээний сайжруулалт болон аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэн ажиллана

Харилцагчийн үйлчилгээний ажилтан (Хувийн банк)

Харилцагчийг угтан авч, үйлчлэх Уулзалтын өрөөг бэлтгэн, харилцагчид цай кофегоор үйлчлэх

Бизнес банкны менежер

Байгууллагын банкны харилцагчидтай харилцаж, банкны бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах

Бизнес банкны ахлах менежер

Банкны хэмжээнд томоохон байгууллага, төрийн байгууллагуудыг шинээр харилцагчаар татаж, баг ахлан эх үүсвэр /харилцах данс, хадгаламж/ татан төвлөрүүлж, бизнес банкны харилцагч нарын харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой авч явах замаар банкны бусад бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах 

Мэдээллийн зөвлөх

Харилцагчдад бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар утсаар мэдээлэл өгч, таниулан сурталчилах, бүтээгдэхүүн үйлчилгээний сонголт хийхэд нь туслах.

Програм хангамжийн чанарын инженер

Хөгжүүлэгдэж буй бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчийн үүднээс шалгах Ирээдүйд гарч болох алдаа, асуудлыг бага байлгах түвшинд тест кэйс боловсруулан тестлэх  Процессын дагуу ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих, түүнийг хангах, бодит орчинд нэвтрүүлэх

Жижиг, дунд бизнесийн харилцааны менежер

Банкны ЖДҮ зээлийн бүтээгдэхүүнийг харилцагчид сурталчилан таниулах, зээлийн судалгаа шинжилгээ хийх, чанартай зээлийн багцын өсөлт хийх, эх үүсвэр татан төвлөрүүлэх

Мэдээллийн технологийн аудитор

Байгууллагын мэдээллийн технологийн үйл ажиллагаа, систем хөгжүүлэлт, дэд бүтэц, мэдээллийн технологийн засаглал, мэдээллийн системийн аюулгүй байдалд аудит хийх, үйл ажиллагааг сайжруулах чиглэлд зөвлөмж өгөх, тайлан боловсруулах, танилцуулах

Senior Financial Specialist

This role builds financial models, analyzes data, prepares management reports, and supports budgeting, forecasting, and capital planning. Requires strong analytical skills, banking finance expertise, and the ability to deliver data-driven insights for growth and stability.

Мэдээллийн технологийн эрсдэлийн шинжээч

Мэдээллийн технологийн эрсдэлийн удирдлагын бодлого, журмыг боловсруулах, хэрэгжүүлэх, бизнесийн тасралтгүй үйл ажиллагааны төлөвлөгөөг сайжруулах, хэрэгжүүлэх Мэдээллийн технологийн тасралтгүй үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих

Үйл ажиллагааны эрсдэл хариуцсан мэргэжилтэн

Банкны үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын тогтолцоог тодорхойлох, эрсдэлийн бодлого журам зааврыг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих,  эрсдэлийн соёлыг танин мэдүүлэх, дотоод хяналтын тогтолцоонд дүн шинжилгээ хийж хяналтыг бэхжүүлэх

Зээлийн эргэн төлөлт хариуцсан мэргэжилтэн

Иргэн, хуулийн этгээдэд олгосон зээлтэй холбоотой үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гарсан эрсдэлийг бууруулах, хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийг төлүүлэх

Хөгжүүлэгч (Mobile app FE)

Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой бизнесийн шаардлагын дагуу програмын код бичих, засвар үйлчилгээ хийх; 

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 15 давхар

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.