Мэдээллийн Технологийн Нэгдсэн Xолбоо ТББ (MITA) нь Монгол Улсын эдийн засгийн бүтцэд Мэдээллийн технологийн салбарын бүхий л чиглэлүүдийн тогтвортой хөгжлийг дэмжих, сайн засаглалыг нэвтрүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны гүүр нь болж ажиллах, салбарын эрх зүйн орчныг эрүүлжүүлэх, шударга өрсөлдөөний зарчмыг нэвтрүүлэх, гишүүд болон олон нийтийн дуу хоолой нь болж хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах, ил тод, нээлттэй, тэгш эрхтэй, хамтын удирдлагатай, аливаа ашиг сонирхлоос ангид байх зорилготойгоор үүсгэн байгуулагдсан мэргэжлийн төрийн бус байгууллага болно.
Монгол Улсын МТ-ийн салбарын хөгжлийг олон улсын стандарт болон дэлхийн жишигт нийцүүлэн хүргэнэ.
МТ-ийн сайн засаглалыг нэвтрүүлнэ. Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны гүүр нь болж ажиллана. Гишүүд болон олон нийтийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалагч нь байна.
Just do IT smart & right!
1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо
Гишүүдийн ёс зүй, ур чадвар, нэгдмэл байдал, оролцоо, нийгмийн хариуцлагыг эрхэмлэнэ. Ил тод, нээлттэй, тэгш эрхтэй, хамтын удирдлагатай, аливаа ашиг сонирхлоос ангид байна.
2024
10