Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

МСЭЛ ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Боловсон хүчин:Манай компанинь Монгол Улсын Эрчим Хүчний Системд олон жил ажилласан зөвлөх инженер, мэргэшсэн инженерүүд болон мэргэжлийн өндөр зэрэг бүхий ажилчдаас бүрдсэн чадварлаг боловсон хүчинтэйгээр ажил үйлчилгээгээ явуулж байна. Инженер техникийн ажилчид маань барилга байгууламж, дэд станц, үйлдвэрийн объектуудын цахилгаан хангамжийн ажил болон бүх төрлийн электроник, микропроцессорын удирдлагатай реле хамгаалалт,автоматикийнугсралт монтаж, туршилт тохируулгын ажлуудыг хийж гүйцэтгэсэн дадлага туршлага хуримтлуулсан хамт олон бөгөөдэрчим хүчний байгууллагуудад ажиллаж байх хугацаандаа 0.4-220кВхүртэлхтоноглолын хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл: Манай байгууллага нь 0.4-110кВ-ындэд станц, хуваарилах байгууламжуудын угсралт суурилуулалт мөн түүнчлэн эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах зорилгоор бүх төрлийн микропроцессорын реле хамгаалалт автоматикийн тоног төхөөрөмж, хяналт мэдээллийн систем, хэмжилт туршилт тохируулгын багажийг нийлүүлэн, угсарч суурилуулах ажлыг стандартын дагуу чанарын өндөртөвшиндхийж гүйцэтгэж байна.

Бүтээгдэхүүний танилцуулга:

  1. Реле хамгаалалтын тоног төхөөрөмжийн хувьд дэлхийдРХА-ынтоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч АНУ-ынSEL /Schweitzer Engineering Laboratories/корпорацтайалбан ёсны интегратор эрхтэйгээр нийлүүлж, угсарч, суурилуулж байна.. Тус тоноглолын хувьд дэлхий дахинд 10 жилийн баталгаа өгдөг ба трансформатор, түгээх шугам, дамжуулах шугам, дэд станц болон гэмтэл заагч зэрэг тоног төхөөрөмжүүдийг санал болгон нийлүүлж байна.
  2. Хэмжүүрийн төхөөрөмжийн хувьдИзраильулсад үйлдвэрлэгддэгSATECкомпанийн хэмжүүрийн төхөөрөмж болон тоолууруудыг албан ёсны эрхтэйгээр нийлүүлж, угсарч, суурилуулж ЭХ-ний менежментийн шийдлийг гүйцэтгэж байна.
  3. Австри улсынOMICRONкомпанийн хэмжилт туршилт тохируулгын багажийг албан ёсны эрхтэйгээр нийлүүлэх ба хэмжилт туршилтынлабораторийнтуршилт хийж мөн ЭХ-ний зах зээл дээр нийлүүлж ажиллаж байна.
  4. Мөн тус улсынCOPADATAкомпанийнZENONпрограм хангамжийг албан ёсны дистрибьютерээр хамтран ажиллаж байна. Энэхүү програм хангамж нь дэлхийн жишигт, стандартад нийцсэнHMI/SCADAпрограмм хангамжийг хялбар аргаар үр дүнтэй нэвтрүүлэх, найдвартай ажиллагааг мөрдөхөд нэн хэрэгтэй программ юм.
  5. Мөн тоолуурын системийн хувьд 2018 оноос эхлэн ОХУ-ынЭльстерМетроника ХХК -ийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж эхлээд байна. ЭХ-ний хяналт бүртгэлийн автоматжуулсан системийнболон өрхийнухаалаг тоолуурийнхяналтынсистемийгтоолуурын хамт нийлүүлж байна.
  • Алсын хараа

    Эрчим хүчний системд өөрсдийн хувь нэмэрийг оруулсан хүчирхэг компани болох

  • Эрхэм зорилго

    Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн стандардын шаардлага хангасан гүйцэтгэлийг санал болгох

  • Уриа

    Чанар бидний зорилт

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Цахилгаан эрчим хүч, Дулаан хангамж

  • Үнэт зүйлс

    Тогтвортой байдал, Тэргүүлэх өөрчлөлт, Өндөр чанар, Бусыг хүндлэх хүндлэл, Хэрэглэгч, хамтрагч болон ажилчиддаа бизнессийн ёс зүйтэй, тогтвортой болон хүндлэлтэй хандах болон Багаар ажиллах нь зорилго, зорилтодоо хүрэх түлхүүр байх болно

  • Байгуулагдсан он

    2013

  • Ажилтны тоо

    15

Зургийн цомог

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 202-1 тоот, 4-р хороо, Наадамчдын зам,Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс Утас: 96023530, 90090171

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.