Маригоулд Интернэйшнл боловсрол, цагаачлалын зөвлөгөө зуучлалын төв нь 2016 онд үүсгэн байгуулагдсан 100% Монголын хөрөнгө оруулалттай байгууллага юм. 2017-2018 онд манай байгууллага олон улсын боловсролын тэргүүлэгч холбоо болох ICEF (International Consultant for Education and Fairs)–д элсэн орж олон улсын боловсролын агентийн стандартыг баримтлан ажиллаж байна. Одоогоор олон улсын 50 гаруй их дээд сургууль болон боловсролын байгууллагуудтай гэрээ байгуулан албан ёсны Монгол дахь төлөөлөгч болон үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Бидний үйлчилгээ:
o Боловсролын зөвлөгөө зуучлал
o Цагаачлалын зөвлөгөө
o Баталгаат орчуулга (Англи, Орос)
o АНУ-д аялангаа ажиллах зуны хөтөлбөр (Summer Work and Travel Program)
Боловсролын зөвлөгөө зуучлал
Манай байгууллага олон улсын нэр хүндтэй их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, Бакалавр, Магистерийн зэрэгт суралцахыг хүсэж эрмэлзэж буй оюутан залуусдаа элсэлтийн зөвлөгөө өгч зуучлалын үйлчилгээг түргэн шуурхай чанартай хүргэж байна.
Мөн сурагчдад болон насанд хүрэгчдэд зориулсан өвөл зуны Англи хэлний сургалтыг АНУ, Канад, Англи болон Европын Малта улсад суралцах сонирхолтой хөтөлбөрийг санал болгож байна.