Макс Повер Тех ХХК нь Монгол Улсын уул уурхайн салбарт хүнд машин механизмын засвар үйлчилгээ, техник түрээсийн чиглэлээр мэргэшсэн үндэсний компани юм.
Манай компани Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Оюутолгойн уурхай болон Өмнөговь аймаг дахь “Монголын Алт” (МАК) ХХК-ийн уул уурхайн төслүүдэд хүнд даацын техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ үзүүлж, төслийн тасралтгүй хэвийн ажиллагаанд хувь нэмрээ оруулж байна.
Үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд:
Уул уурхайн хүнд даацын машин, механизмын оношилгоо, засвар үйлчилгээ
Хөдөлгөөнт техник, тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ
Засварын багийн гарч ажиллах шуурхай үйлчилгээ
Техникийн засварын чанарын хяналт, сэлбэгийн нийлүүлэлт
Макс Повер Тех ХХК нь мэргэшсэн инженер, техникчдийн баг, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж, олон улсын стандартын дагуу засвар үйлчилгээний системтэйгээр харилцагч байгууллагуудын техникийн найдвартай ажиллагааг хангах чиглэлд үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж байна.
1. Уул уурхай
2014
195