Зам барилгын технологийн зам талбайд усалгаа хийж, тоосжилтыг багасгах; Ажил эхлэхийн өмнө техник, тоног төхөөрөмжийн үзлэг хийх; Шууд удирдлага болон талбайн даамал, төслийн удирдагчийн зааврын дагуу өдөр тутмын ажил үүргийг гүйцэтгэх; Гүйцэтгэсэн ажлын бүртгэл, техник ашиглалтын цагийн бүртгэлийг хөтлөх;
Компанид харъяалагдаж буй машин, механизмуудын бүртгэл, шилжилт хөдөлгөөн болон ажил үүргийг хуваарилах, маршрутыг хянах, бэлэн байдлыг хангах ажлын чиг үүргийн хүрээнд ажиллана.
Ажлын байрны цэвэрлэгээ, өдөр тутмын үзлэг хийх; Шаардлагатай засвар, үйлчилгээнд хамтран оролцох; Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг мөрдлөг болгон ажиллах;
Засварын талбайд ажиллаж буй ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, болзошгүй эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
Бутлуур, асфальтын үйлдвэрийн цахилгаан хангамж, засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэх; Өндөр, бага, дунд хүчин чадлын дизель цахилгаан үүсгүүрийн цахилгаан генератор, цахилгааны тоног төхөөрөмжүүдийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллуулах; Ашиглаж байгаа цахилгаан тоног төхөөрөмжид шаардагдах сэлбэг, материалын бэлэн байх болон байвал зохих материалын жагсаалтыг гаргаж, захиалуулах арга хэмжээ авах; Цахилгааны газар доорхи байгууламж, шугам сүлжээ байрласан бүсэд кабелийн засвар, угсралттай холбоотой газар шорооны ажлыг гардан зохион байгуулж гүйцэтгэх;
Автомашин, механизмийн хэвийн ажиллагаа хангах, өдөр тутмын засвар үйлчилгээ хийх, төлөвлөгөөт үзлэг оношлогооны хуваарийн дагуу бэлтгэл ажлыг хангах, багаж хэрэгсэл, сэлбэг эд ангийн хадгалалт, хамгаалалтанд хяналт тавих; Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх;
Төслийн байршлуудад түлш түгээх, машин, механизмыг түлшээр хангах ажлын хүрээнд урт болон богино маршрутын дагуу тээвэрлэлт хийх;
Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн эд ангийн гагнуурын ажлыг ажлын зураг ашиглан тогтсон цаг хугацаанд, чанартай хийж гүйцэтгэх; Гагнуурын ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргаж, шууд удирдлагад танилцуулах; Хийгдсэн засвар, үйлчилгээний тайланг шууд удирдлагад танилцуулж, гүйцэтгэлийг хянуулах; ХАБЭА-н зааварчилгааг өдөр тутамдаа баримталж ажиллах;
Нягтлан бодох бүртгэлийн бодлого, хууль зохицуулалтын шаардлагад нийцүүлэн санхүүгийн үйл ажиллагааны хэрэгжилтийг хангаж ажиллах; Холбогдох тайлан, балансыг цаг хугацаанд нь гаргах; Үндсэн хөрөнгийн бүртгэл хөтлөх, хөдөлгөөн, тооллого болон ашиглалт, үр ашгийг тооцоолох;