Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Мах Экспорт ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Мах Экспорт” ХХК нь 2001 онд үүсгэн байгуулагдсан. Тус үйлдвэр БНСУ-ын иж бүрэн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, мах, махан бүтээгдэхүүн бэлтгэх цех тасгууд, өдөрт 15 тонн мах, 3 тонн вакумлаж савласан бүтээгдэхүүн хөлдөөх блоклон хөлдөөгч, 1500 тонн бүтээгдэхүүн хадгалах аммиакан хөргүүртэй агуулах, дотоод хяналтын лаборатортойгоор үйл ажиллагаагаа явуулдаг.

Манай үйлдвэр нь дотоод гадаадын зах зээлд хүнсний эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангасан, үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг тогтмол нийлүүлэх зорилгоор Хэнтий аймгийн Хэрлэн суманд хоногт 150 бод, 800 бог төхөөрөх нядалгааны цех, 500 тонн мах хадгалах аммиакан хөргүүртэй агуулахтай салбар үйлдвэрийг 2008 онд байгуулсан. Тус үйлдвэрт төхөөрч бэлтгэсэн малын мах, дайврыг Улаанбаатар хот дахь төв үйлдвэрт шулж ангилан, жижиглэн савлаж, 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, харилцагч компаниудад болон УБ хотын нийтийн хоолны газар, ресторанд захиалгаар нийлүүлдэг. Мөн үхэр, хонь, адууны махыг ОХУ, Саудын араб зэрэг улсад экспортонд гаргадаг.

Бид хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн, олон улсын жишигт хүрэхүйц, органик гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болох зорилт тавин ажиллаж байна.

  • Алсын хараа

    Бидний алсын хараа дотоод болон гадаадын хүнс үйлдвэрлэлийн зах зээлд сайн чанартай эрүүл махан бүтээгдэхүүнийг нийлүүлэх. Монголдоо болон гадаадын зах зээлд танигдсан шилдэг аж ахуй нэгж болох.

  • Эрхэм зорилго

    Аюулгүй чанартай хүнс үйлдвэрлэх, нөхцөл боломжийг бүрдүүлэн хүнсний аюулгүй байдал эрүүл ахуйг хянаж сайжруулан ажиллах.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Хүнсний үйлдвэрлэл

  • Үнэт зүйлс

    Мэргэжлийн шилдэг боловсон хүчин.

  • Байгуулагдсан он

    2001

  • Ажилтны тоо

    35

Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,10-р хороо Амгалан өртөөний урд, Мах Экспорт. Утас: 76008080

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.