Могул Консалтинг Сервис компани нь 2016 онд мэдээллийн технологид суурилан хүний нөөцийнудирдлагын бүх төрлийн зөвлөх болон аутсорсинг үйлчилгээг хүргэх зорилготойгоор байгуулагдсан. Харилцагчдынхаа бизнесийн стратегид нийцүүлэн хүний нөөцийн бодлого, чиглэлийг хамтран тодорхойлж, зорилтот үр дүнд чиглэсэн үйлчилгээг хүргэн ажилладаг нь бидний онцлог юм.
2019 оноос бид үйл ажиллагаагаа өргөжүүлэн байгууллагад технологийн болон гүйцэтгэлийн удирдлага, хүний нөөцийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж эхлэсэн. Бид олон улсын KPI Institute-ийн албан ёсны түнш болсноор тус байгууллагын гүйцэтгэлийн удирдлагын сургалт, зөвлөх үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр хүргэдэг боллоо.
Мөн бид харилцагчиддаа бизнес процессоо тодорхойлж, түүнийг технологийн шийдэл ашиглан автоматжуулах, үйл ажиллагааны тоон мэдээллээ цуглуулж, тоон шинжилгээ хийх, шийдвэр гаргалтандаа ашиглахад нь тусладаг.
Технологид суурилсан бизнесийн хөгжилд бид туслана
1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо
2017
15