Монкран Консалтинг ХХК нь 2014 онд байгуулагдсан бөгөөд уул уурхай, барилга, зам тээвэр, эрчим хүч, аж үйлдвэрийн салбар дахь кран, өргөх механизм ашиглагч байгууллагуудтай тогтвортой хамтран ажилладаг бөгөөд тэдгээрийн техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй, найдвартай ажиллагааг ханган ажилладаг.
Манай компани нь 2019 онд MNS ISO/IEC 17020:2013 стандартын шаардлагыг хангаж хараат бус байдлын С төрлийн техникийн хяналтын байгууллагаар итгэмжлэгдсэн. Монгол улсын болон олон улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартуудын дагуу мэргэжлийн байгууллагын зөвлөгөө өгч, мэргэжлийн сургалтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд кран, өргөх механизмын техникийн үзлэг магалдлал, оношлогоо, угсралт буулгалт, засвар үйлчилгээ үзүүлдэг. Мөн түүнчлэн уул уурхайн бараа материалын ханган нийлүүлэлт, бүх төрлийн кран, өргөх төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл болон өргөх хэрэгслийн захиалгат худалдаа үйлчилгээг үзүүлж байна.
Манай компани нь өнөөг хүртэл нийтдээ 2500 орчим кран, өргөх төхөөрөмж дээр үзлэг магадлал, оношлогоо, засвар үйлчилгээ хийсэн бөгөөд 400 гаруй кран, өргөх төхөөрөмжийн угсралт, буулгалт хийж мөн түүнчлэн давтагдсан тоогоор 10000 орчим кран, өргөх механизмын оператор, оосорлогч дохиочин, инженер техникийн ажилтан бэлтгээд байна.
Бид бүх төрлийн кран, өргөх механизмын метал хийц дээр иж бүрэн оношлогоо хийдэг бөгөөд үүнд хэт авиан тест, соронзон санамжийн сорил, соронзон бөөмийн сорил, шингэн нэвчүүлэх тест, хуйларсан гүйдлийн тест, ханын зузаан тодорхойлох, ган татлагын ан цав тодорхойлох, гадна үзлэгийн тест зэрэг олон төрлийн үл эвдэх сорилын аргуудыг ашиглаж байна. Монкран Консалтинг ХХК нь улсын хэмжээнд кран, өргөх механизм ашиглагч байгууллагуудтай мэргэжлийн чиг үүргийн дагуу хамтарч ажиллан улс орныхоо бүтээн байгуулалтанд тогтвортой хувь нэмрээ оруулсаар байна.
Үйл ажиллагааны чиглэл
• Кран, өргөх төхөөрөмжийн үзлэг шалгалт, магадлал
• Кран, өргөх төхөөрөмжийн оношлогоо, үл эвдэх сорил
• Кран, өргөх төхөөрөмжийн засвар үйлчилгээ
• Кран, өргөх төхөөрөмжийн угсралт, буулгалт, суурилуулалт
• Кран, өргөх төхөөрөмжийн оператор, оосорлогч дохиочин, инженер техникийн ажилтан бэлтгэх сургалт
• Бүх төрлийн кран, өргөх тоног төхөөрөмжийн захиалгат худалдаа, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, төрөл бүрийн өргөх хэрэгслийн худалдаа
1. Үйлчилгээ
2014
10