Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Мунчулуу ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Үйл ажиллагааны чиглэл:

  • БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил
  • БА-3.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил
  • БА-4.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил
  • БА-6.2 Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчны шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна шугам сүлжээний угсралт
  • БА-6.3 Барилгын байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
  • БА-6.4 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
  • БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохжилтын ажил

Үндсэн үзэл баримтлал: Ажилчин нэг бүр байгууллагын үнэт зүйл бөгөөд түүний ухамсарт хийж бүтээх чин хүсэл эрмэлзлэл төрүүлснээр аливаа ажлын чанар, бүтээмжид эргэлзэх зүйлгүй бөгөөд байгууллагын хөгжил, амжилтыг үр шимийг хамтдаа хүртэнэ.

Эрхэм зорилго: Чанарыг бүтээн байгуулалтад, шилдэг ажлын байрыг ажилчдад, хөгжлийг эх орондоо бүтээнэ.

Зорилт:

  • Эрсдэлийн менежментийг хэрэгжүүлж, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгоно.
  • Үйл ажиллагаандаа сайн засаглалтай, чанарыг эрхэмлэгч, шилдэг гүйцэтгэлтэй чадварлаг хамт олон байна.
  • Байгууллагын соёлыг нэвтрүүлж, ажилчдын нийгмийн халамжийг дээшлүүлж ажиллана.

Барилга угсралт талаас:

  • Барилга угсралтад шаардлагатай МУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Барилгын Норм ба Дүрэм”-ийг бүрдүүлэн хангасан бөгөөд эдгээр норм дүрмийг мөрдөн ажилладаг.
  • Барилга угсралтын ажлыг зураг төсөлд заасны дагуу технологийн карт гүйцэтгэн графикт хугацаанд нийцүүлэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байна.
  • Инженерингийн боловсон хүчин хангалттай бөгөөд төслийн хэмжээнд хамтран ажиллаж шийдвэр гаргалт, оновчтой шийдэл гаргах зэргээрээ давуу талтай.
  • Барилга угсралтын ажил гүйцэтгэхэд шаардлагатай өргөж тээвэрлэх машин механизм, тоног төхөөрөмж, бараа материал, хэв хашмал гэх мэтчилэн материаллаг баазтай.

ХЭМАБ-ын талаас:

  • МУ-н Барилгын тухай хууль, ХЭМАБ-н талаарх хууль дүрмийн бүрдлийг ханган хэрэгжүүлж ажилладаг.
  • Ажилчдын ХЭМАБ-н талаар мэдлэгийг сайжруулах үүднээс сар бүр сургалт семинарт суулгаж тухайн бүрд нь дүгнэж шалгана /Жич: 80%-аас доош оноо авсан тохиолдолд дахин сургалтад сууна/
  • Ажилчдын ХЭМАБ-н хууль дүрмийн дагуу ажилчдыг өвөл болон зуны хувцсаар хангадаг бөгөөд ажилчдын хооллох заал болон амрах тав тухтай орон байраар хангадаг болно.
  • Ажилчдын ар гэрийн гачигдал зовлонг анхааран ажилладаг бөгөөд тогтсон чиглэлд ажилчдыг тээвэрлэх унаагаар хангаж ажилладаг.

Мунчулуу ХХК-ийн бүтээн байгуулсан барилгууд:

  • 2011-2012 онд “Хурд Интернейшнл” ХХК-ийн “Рапид Харш” хотхоны 23А, 23Б блок 180 айлын орон сууцны 12 давхар барилга, авто гражийн хамт. Мөн 31-р блок 40 айлын 9 давхар орон сууцын барилга угсралтын ажил
  • 2011-2015 онд “Номин Констракшн” ХХК-ийн Эрдэнэт хот дахь “Өнөр-Эрдэнэт” хотхоны 240 айлын орон сууцны хотхоны барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, Улсын Коммист хүлээлгэн өгсөн.
  • 2013 онд “Американ стандарт” ХХК-ийн 9 давхар барилгын угсралтын ажил
  • 2013-2016 онд “Номин Констракшн Деволмент” ХХК-ийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, энэ хугацаанд Улаанбаатар хот, ХУД, 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах:
    • “Тайм Скүэр” 502-р блок 11 давхар барилгын гадна болон дотор заслын ажил
    • “Тайм Скүэр” 501Б блок 4 давхар барилгын угсралтын ажил
    • “Тайм Скүэр” 505Б блок 4 давхар барилгын угсралтын ажил
    • “Тайм Скүэр” 13,500м2 талбай бүхий автомашины нэгдсэн грашийн ажлын барилга угсралтын ажил
    • “Тайм Скүэр” 509, 510-р блокийн 16 давхар барилгын угсралтын ажил
  • 2014-2018 онд “Хан Империал” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж, “Гэрэгэ Вилла” хотхоны 36 айлын 6-н давхар орон сууцны 401, 403, 404-р блокийн барилга, нэгдсэн гражийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
  • 2014-2015 он “Ривер Гарден” болон “Хан Хиллс” хотхоны урд байрлах Туул голын Үерийн усны хамгаалалтын нийтдээ 2000м далангийн угсралтын ажлуудыг МУ-н барилгын тухай норм нормативийн дагуу чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн.
  • 2016 онд Улаанбаатар хот, Шарга Морьтд байрлах “Гадаг Лхүндүв Түгжэ Гүнчав” хийдийн 108 гишгүүр бүхий шатны угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
  • 2016 онд Улаанбаатар хот, ХУД, 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эн Си Ди” ХХК-ийн “Ривер Гарден-2” хотхоны нэгдсэн гражийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
  • 2017 оны 4 сараас 2018 оны 6 сар хүртэл Улаанбаатар хот, ХУД, 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эн Си Ди” ХХК-ийн “Ривер Гарден-2” төслийн 401-р барилгын төмөр бетон угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
  • 2018 оны 6 сараас 2019 оны 8 сар хүртэл Улаанбаатар хот, ХУД, 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эн Си Ди” ХХК-ийн “Ривер Гарден-2” төслийн 16 давхар 403-р барилгын төмөр бетон угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
  • 2019 онд Улаанбаатар хот, ХУД, 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эн Си Ди” ХХК-ийн “Ривер Гарден-2” төслийн 401, 402-р барилгын хоорондох нэгдсэн гражийн барилгын төмөр бетон угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
  • 2020 онд Улаанбаатар хот, ХУД, 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эн Си Ди” ХХК-ийн “Ривер Гарден-2” төслийн 402, 403-р барилгын хоорондох нэгдсэн гражийн барилгын төмөр бетон угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
  • 2020 оны 5 сараас 2021 оны 5 сар хүртэл Улаанбаатар хот, ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Эн Си Ди” ХХК-ийн “Вега Сити” төслийн 16 давхар 103-р барилгын төмөр бетон угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
  • 2021 оны 2 сараас 2021 оны 9 сар хүртэл Улаанбаатар хот, ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Эн Си Ди” ХХК-ийн “Вега Сити” төслийн 16 давхар 101-р барилгын төмөр бетон угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
  • 2021 оны 5 сараас 2021 оны 10 сар хүртэл Улаанбаатар хот, ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Эн Си Ди” ХХК-ийн “Вега Сити” төслийн 5000м2 нэгдсэн гражийн барилгын төмөр бетон угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
  • 2020-2021 онд Улаанбаатар хот, ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Эн Си Ди” ХХК-ийн “Гарден Сити” төслийн 16 давхар “1402В” барилгын дотор заслын ажлыг хийж гүйцэтгэж, Улсын комисст хүлээлгэн өгсөн.
  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Хөгжлийг инженерчлэлээр

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2007

  • Ажилтны тоо

    120

Холбоо барих

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.