Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

НАРНЫ АРАЛ ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ХАБЭА-н инженер

ХАБЭА-н заавар зааварчилгаа, төлөвлөгөөг  МУ-ын хэмжээнд мөрдөгдөж байгаа холбогдох хууль дүрэм журам, стандартын дагуу боловсруулан батлуулж, мөрдүүлэх, хяналт тавих; Хөдөлмөрийн эрүүл мэнд, Аюулгүй байдлын хууль тогтоомж, стандартын дагуу байгууллагын нийт ажилтнуудыг хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагаар хангах, осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангаж ажиллах; Гэрээт компанитай хамтран ажиллах, ажилтнуудын ажлын гүйцэтгэл, бэлэн байдал, мэдлэг, ур чадвар, харилцаанд анхаарч ажиллах, сайжруулах санал, шаардлага хүргэх; Ажлын байранд аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулах; Аюулгүй ажиллагааны дүрэм, журамд заасны дагуу ажлын байрны аюулгүй байдлыг хариуцах; Ажлын байрны аюулгүй байдлын тухай мэдээллийг ажилчдад хүргэх; Ажлын байранд гарсан осол, гэнэтийн явдлыг шалгах, дүгнэлт гаргах; АБТ-д заасан ажил үүрэг гүйцэтгэх

Хятад хэлний орчуулагч

Компанийн үйл ажиллагаатай холбоотой aман болон бичгийн орчуулгыг Монголоос Хятад , Хятадаас Монгол хэл рүү мэргэжлийн түвшинд орчуулах АБТ-д заасны дагуу ажиллах Уул уурхайн салбарын мэргэжлийн баримт бичгүүдийг орчуулах

Уурхайн кемпэд үйлчлэгч

Уурхайн оффис, ажилчдын байрны цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажиллах; Кемпийн өрөөний цэвэрлэгээ үйлчилгээг стандартын дагуу цэвэрлэх Оффиссын байрны цэвэрлэгээг цаг тухай бүрд хийж гүйцэтгэх Ажилчдын болон оффисын ариун цэврийн өрөө, душны өрөөг хуваарийн дагуу цэвэрлэх Ажлын байрны тодорхойлолт заасны дагуу Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг биелүүлэх

Маркшейдер инженер

Уулын ажлын төлөвлөгөөний дагуу уулын ажлыг чиглүүлж, уурхайн тасралтгүй жигд ажиллагааг хангах. Хэтийн болон ойрын төлөвлөлтийг хийхэд маркшейдрын хэмжилтээр тогтмол хангах, эдийн засгийн үр ашигтайгаар уулын ажлыг жигд явуулахаар төлөвлөх. Уулын ажлыг параметрүүдийп дагуу чиглүүлэн маркшейдрын зураглал, хэмжилт хийх Хэмжилт боловсруулалтын ажлын талаархи мэдээллийг уурхайн удирдлагад цаг тухайд нь хүргэж байх Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүрэгүүд  

Тогооч / монгол ажилчдын хоолны тогооч /

Монгол ажилчдын хоолыг технологийн дагуу амт чанартай хийх Гал тогооны бараа материалын захиалга өгөх, зарцуулалтын тайлан гаргах Хоолны нэр төрлийг нэмэгдүүлэх, сайжруулахад санал оруулах, хэрэгжүүлэх; Хувийн, гал тогооны ариун цэвэр болон хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах Тоног төхөөрөмжийн ажиллагаа, бүрэн бүтэн байдлыг хариуцаж хяналт тавих Хүнсний материал эрүүл ахуйн стандартад нийцүүлэн хадгалах, Ажлын байрны тодорхойлтод заасан бусад чиг үүргийг гүйцэтгэнэ.

Авто замын инженер

Авто зам барилгын ажлыг батлагдсан төлөвлөгөө, зураг төсөл, технологийн дагуу төлөвлөсөн хугацаанд нь чанар стандартын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэлийг хангуулах, ажлын уялдаа холбоог хангах, төслийн удирдлагын багт тогтмол тайлагнах Авто замын өдөр тутмын ажлын ажлын төлөвлөгөө гаргах, бэлтгэх стандартын дагуу бичиг баримт боловсруулах Авто замын барилга байгууламжийн үйл ажиллагаа явцын төлөвлөлтөд хяналт тавих  Төлөвлөгөөт ажлыг цаг тухайд нь гүйцэтгэх Талбай дээрх ажлыг батлагдсан зураг төсөл, төсвийн дагуу оновчтой удирдан зохион байгуулах   

Уурхайн эмч

Уурхайд ажиллаж буй нийт ажилтнуудын эрүүл мэндийн асуудалд хяналт тавих, урьдчилан сэргийлэх Шаардлагатай тохиолдолд холбогдох стандартын дагуу анхан шатны яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэх, Θвчин, эмгэгээс сэргийлэх, эмчилгээний жор бичиж өгөх, эм тариа хийх, эмчлэх, зөвлөх, хяналт тавих зэрэг хэлбэрээр ажилтанд тасралтгүй эмчилгээний тусламж үзүүлэх. Aнхны тусламж үзүүлэхэд шаардлагатай болон уурхайн техникүүдийн анхны тусламжийн хайрцгийн иж бүрдэл, эм, эмнэлгийн хэрэгслийн хугацаа, хадгалалтад хяналт тавьж ажиллах, Aжлын байрны осол, гэмтэлтэй холбоотой тайлан гаргах Aжилчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх Эмчилгээний болон эрүүл мэндийн хяналтын мэдээллийг боловсруулах Aжлын байрны эрүүл мэндийн стандартуудыг мөрдөх Ажлын байрны тодорхойлолтод заагдсаны дагуу ажил үүргүүдийг гүйцэтгэнэ

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 16-р хороо, 16 хороолол, 41г-41тоот

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.