ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Хамрах хүрээ:Улаанбаатар хот, 16 аймаг, 300 гаруй сум, суурин
Дамжуулсан ЦЭХ: 5820.1 сая кВт.цаг
Тусгай зөвшөөрөл:
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК 10 хэлтэс, 1 төсөл хэрэгжүүлэх нэгж, Улаанбаатар, Төвийн бүс, Хангайн бүс, Зүүн-Өмнөд бүс, Говийн бүс гэсэн орон нутгийн 5 салбартай үйл ажиллагаа явуулж байна.
Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Булган, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Баянхонгор, Төв, Дорноговь, Дундговь, Хэнтий, Говьсүмбэр, Өмнөговь, Завхан аймгуудын 300 гаруй сумдын цахилгаан хангамжийг 220, 110 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам, 74 дэд станцын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллахын зэрэгцээ 6,3-125 МВА-ийн чадалтай том оврын трансформаторын бүрэн задаргаат их засварын ажил хийж, цахилгаан эрчим хүчийг найдвартай дамжуулах үүрэгтэй ажиллаж байна.
Тус компани нь 110, 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцаар Монгол улсын цахилгаан эрчим хүчний 80 орчим хувийг ханган ажилладаг.
ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ “УХААЛАГ” СҮЛЖЭЭ БОЛОХ
1. Төрийн байгууллага, Төрийн өмчит компани
1967
500