Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Нексиа Глобал Монголиа Аудит

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Нексиа Глобал Монголиа Аудит ХХК нь үйл ажиллагаагаа 2020 оноос эхлэн явуулж эхэлсэн бөгөөд “Nexia”-ийн Монгол Улс дахь албан ёсны хараат бус гишүүн байгууллагаар ажиллаж эхэлсэн билээ.

Бид аудит, татвар, нягтлан бодох бүртгэл болон бизнесийн зөвлөх үйлчилгээний цогц үйлчилгээг Монгол улсын зах зээлд хүргэх зорилгоор олон улсын болон дотоодын туршлага бүхий чадварлаг багийг бүрдүүлэн, үйл ажиллагаагаа явуулж байна.

“Нексиа” нь дэлхийд ТОП-8 ордог аудит, нягтлан бодох бүртгэл, татвар болон бизнесийн зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч компани юм.

“Нексиа”-ийн зүгээс хараат бус бие даасан гишүүн компаниудаа сонгохдоо ёс зүй, мэргэжлийн ур чадвар, зах зээлд эзлэх бизнесийн нэр хүндийг нь харгалзан үздэг бөгөөд гишүүн компаниуддаа тогтмол чанарын хяналт хийж сургалт, арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг. Манай гишүүн компаниуд нь аудит, нягтлан бодох бүртгэл, татвар болон зөвлөх үйлчилгээний чиглэлээр олон улсын стандартыг ханган ажилладаг билээ.

“Нексиа”-ийн тухай мэдээллийг тоогоор харуулбал:

  • 2022 онд олон улсын хэмжээнд ТОП-8 жагссан.
  • 2021 оны шилдэг ”Аудитын сүлжээ”-ээр шалгарсан.
  • 2021 оны байдлаар 5 тэрбум ам.долларын нийлбэр орлоготой Дэлхийн 125 улсад үйл ажиллагаа явуулдаг
  • Дэлхий дахинд 790+ оффистой
  • Эгнээндээ 270+ гишүүн компаниудыг нэгтгэсэн хүчирхэг сүлжээтэй 35,600+ орчим мэргэжлийн боловсон хүчинтэй.
  • Алсын хараа

    Нексиа нь бие даасан аудит, нягтлан бодох бүртгэлийн фирмүүдийн дэлхийн тэргүүлэгч сүлжээ бөгөөд үйлчлүүлэгчдэд үндэсний болон олон улсын аудит, нягтлан бодох бүртгэл, татварын болон зөвлөх үйлчилгээг үзүүлдэг билээ.

  • Эрхэм зорилго

    Үйлчлүүлэгч бүрт тохирсон чанартай, уялдаа холбоотой үйлчилгээг тогтвортой хүргэж нэгдмэл, зохицсон олон улсын сүлжээг бий болгох.

  • Уриа

    Дэлхий даяарх үйлчлүүлэгчдээ өсөлтийн замд нь дэмжих.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Банк, Санхүү, Даатгал

  • Үнэт зүйлс

    “Нексиа” нь дэлхийд ТОП-8 ордог аудит, нягтлан бодох бүртгэл, татвар болон бизнесийн зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч компани юм.

  • Байгуулагдсан он

    2020

  • Ажилтны тоо

    45

Зургийн цомог

Видео

Doing Business Globally - Nexia

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Элчингийн гудамж 15А, Эмбасси Уан Бюлдинг, 6 давхар, 606 тоот Ажлын утас: 77001500 Имэйл хаяг: info@nexiamongolia.com Вебcайт:www.nexia.mn

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.