Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Нексиа Глобал Монголиа Аудит

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Ажлын байр нэмэгдүүлэгч шилдэг аудитын компаниар шалгарлаа.

Монгол Улсад орчин цагийн санхүүгийн алба үүсэж хөгжсөний 113 жил, Бүртгэл, Санхүү, Эдийн засгийн ажилтны баярын өдөр өнөөдөр тохиож байна.

ММНБИ нь жил бүрийн бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны баяраар Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн оны шилдгүүдийг шалгаруулах ёслолыг зохион байгуулдаг сайхан уламжлалтай билээ.

27 дахь удаагийн шилдэг санхүүч шалгаруулах ёслолын арга хэмжээний "Ажлын байр нэмэгдүүлэгч шилдэг аудитын компани"-иар "Нексиа Глобал Монголиа Аудит" ХХК маань шалгарсныг та бүхэндээ дуулгахад нэн таатай байна. Нийт мэргэжил, мэргэшил нэгт та бүхэндээ Бүртгэл, Санхүү, Эдийн засгийн ажилтны баяр мэнд дэвшүүлье.

 

882025 оны 6 сарын 16
“Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төсөлд оролцож мод тарьлаа

Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр гурван жил буюу 2024-2027 онд байгаль орчны мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, мод тарих, арчлах, ургуулах чиглэлийн анхны төслийг Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийн үндсэн зорилго нь нийслэлийн Налайх дүүргийн иргэдийн идэвх оролцоонд тулгуурлан мод тариалах, ургуулах, арчлах, улмаар уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, байгальдаа ээлтэй амьдрахад хүүхэд, залуучуудыг дуу хоолойгоо өргөхөд нь дэмжлэг үзүүлэх юм. “Нексиа Глобал Монголиа Аудит” ХХК-ийн хамт олны төлөөлөл 2025 оны 6-р сарын 08 өдөр Хүүхдийг Ивээх Сан хэрэгжүүлж байгаа “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төсөлд оролцож 200 гаруй модыг тарьлаа. "Нэг мод таривал энэ насны буян, хоёр мод таривал хойд насны буян" билээ.    

572025 оны 6 сарын 16
Ажлын байр нэмэгдүүлэгч шилдэг аудитын компаниар шалгарлаа.

Монгол Улсад орчин цагийн санхүүгийн алба үүсэж хөгжсөний 113 жил, Бүртгэл, Санхүү, Эдийн засгийн ажилтны баярын өдөр өнөөдөр тохиож байна. ММНБИ нь жил бүрийн бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны баяраар Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн оны шилдгүүдийг шалгаруулах ёслолыг зохион байгуулдаг сайхан уламжлалтай билээ. 27 дахь удаагийн шилдэг санхүүч шалгаруулах ёслолын арга хэмжээний "Ажлын байр нэмэгдүүлэгч шилдэг аудитын компани"-иар "Нексиа Глобал Монголиа Аудит" ХХК маань шалгарсныг та бүхэндээ дуулгахад нэн таатай байна. Нийт мэргэжил, мэргэшил нэгт та бүхэндээ Бүртгэл, Санхүү, Эдийн засгийн ажилтны баяр мэнд дэвшүүлье.  

882025 оны 6 сарын 16
Nexia 2024 Annual Conference амжилттай зохион байгуулагдлаа.

Нексиа нь аудит, нягтлан бодох бүртгэл, татвар болон бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компаниудыг эгнээндээ нэгтгэсэн олон улсын сүлжээ бөгөөд бизнесийн цар хүрээгээрээ дэлхийд ТОП-8-д жагсдаг билээ. Тус фирмийн 2024 оны олон улсын чуулга уулзалт Сингапур улсад 2024 оны 11-р сарын 05-ны өдрөөс 09-ний хооронд зохион байгуулагдаж Нексиа Монгол Аудит ХХК-ийн төлөөлөл амжилттай оролцлоо. Энэ удаагийн чуулга уулзалтад 89 улсын 300 гаруй төлөөлөгчид Сингапур улсад хуран цугларч 5 өдрийн туршид эдийн засаг, татварын орчин, санхүүгийн аудитын үйлчилгээний цаашдын чиг хандлага, хиймэл оюун ухааныг аудит болон нягтлан бодох бүртгэлийн салбарт ашиглах нь зэрэг цаг үеийн чухал сэдвүүдээр экспертүүдийн илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлэг өрнөж, харилцан туршлага солилцов.    

532025 оны 6 сарын 16

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.