Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Дижитал ЭДҮ Менежмент

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Дэмжлэгийн мэргэжилтэн /оператор/

Харилцагчидтай харилцах, тусламж зааварчилгааг утсаар болон бусад сувгаар өгөх; Санал гомдол хүлээн авах, шийдвэрлэх;

Систем нэвтрүүлэлтийн мэргэжилтэн

Системийн нэвтрүүлэлтийн үйл явцыг дэмжин зохион байгуулах, Систем ашиглалтын явцад гарах алдааг тодорхойлж засуулах, сайжруулах санал, шийдэл гаргах; Анхан шатны мэдээлэл оруулах, цугларсан дата өгөгдөлд шинжилгээ хийх, тайлан төлөвлөгөө гаргах, удирдлагуудад танилцуулах; Системийг тайлбарлан танилцуулах, сургалт явуулах, сургалтын гарын авлага бэлдэх, Мэдээлэл технологийн багт шинэ хөгжүүлэлтийн хүсэлт, бусад шаардлага болон ажлын баримтуудыг нэгтгэн өгөх; Хариуцсан сургууль руу 7 хоног, сар, улирлаар ажлын нэгдсэн тайлан, төлөвлөгөө явуулах; Ажлын байрны тодорхойлолтод заасан  бусад ажил үүргийг гүйцэтгэнэ. 

Авлагын нягтлан бодогч

Компанийн өдөр бүрийн гүйлгээг үнэн зөв, иж бүрэн, хүчин төгөлдөр анхан шатны баримтад үндэслэн санхүүгийн программ руу цаг тухай бүрд нь бүртгэх; Анхан шатны баримт бүрдүүлэлтийг хийх, Дансны авлага ба тооцоог бүртгэх, авлага цуглуулалтын цаг тухайд нь батлагдсан процессын дагуу хийж гүйцэтгэх, Борлуулалтын гэрээг бүртгэл хөтөлж, гэрээний төлбөр тооцоонд хяналт тавих; Борлуулалттай холбоотой тайлан мэдээг цаг хугацаанд нь илгээж, баталгаажуулах; Борлуулалтын төсөв гаргах, түүний гүйцэтгэлд хяналт тавих; Жил бүр санхүүгийн тайланг аудитаар оруулж, аудитын дүгнэлт гаргуулах /Борлуулалт, авлага талыг хариуцах/ Сар бүрийн борлуулалтын и баримт шивэх, тулгах, НӨАТ-ын тайлан тайлагнах; Борлуулалтын тайлангуудын зөрүүг хөтлөх тайлагналд хяналт тавих, орлого хүлээн зөвшөөрөлтийг СТОУС-ын дагуу бүртгэх хяналт тавих,

Төслийн менежер

Нэвтрүүлэлтийн төлөвлөгөө, жигдрүүлэлтийн төлөвлөгөөг хянаж, харилцагч руу хүргүүлэх; Нэвтрүүлэлтийн ЭХНИЙ УУЛЗАЛТын танилцуулгыг хянаж, уулзалтад оролцох; Сургалтын бэлтгэл ажлыг ханган, сургалтыг зохион байгуулах /сургалтын цаг товлох, урилга явуулах/ Төслийн үе шат шилжиж байгаа тухай харилцагчид мэдэгдэх; шаардлагатай актыг хянаж хүргүүлэн баталгаажуулах; Шаардлагатай сургалтад оролцох; Төслийн баримт бичгийн бүрдлийн хангах, дутуу тохиолдолд бүрдүүлж авах; Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүрэг.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Монгол улс,Улаанбаатар, Хан-Уул дүүрэг,15-р хороо,Стадион Оргил-1,Чингисийн өргөн чөлөө-6,Кей Би Тауэр, 4 давхарт, 401 тоот.

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.