Манай компани нь байгууллагын сэтгэл судлалын 60 гаруй мэргэжилтнүүдээс бүрдсэн БНСУ - ын хүний нөөцийн менежмент, сонгон шалгаруулалт, сэтгэл зүйн тест оношилгоо, байгууллага хөгжүүлэлтийн чиглэлээр 25 жилийн туршлагатай ОРП Институтийн Монгол дахь салбар компани юм.
Монголын хүний нөөцийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж эхлээд 10 гаруй жилийн нүүрийг үзэж буй бөгөөд байгууллагын хөгжил нь цаашлаад нийгмийн хөгжилтэй шууд нөлөөг үзүүлж чадах хүний нөөцийн салбарыг олон улсын жишигт хүргэх гэж хичээн зүтгэж буй хамт олон билээ.
Компанийн үндсэн чиглэл:
Бид та бүхэнтэй хамтран ажиллахдаа үргэлж таатай байх болно.
Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар, СБД 1-р хороо, Парисийн гудамж, Ай Си Тауэр 503
Холбогдох дугаар: 77113549
Бидний алсын хараа бол Байгууллага(Organization), Ажил(Work), Хүн(People)-нд хамааралтай хамгийн дээд зэргийн үйлчилгээг үзүүлж хамгийн шилдэг шийдлийг санал болгодог Монголын H&OD (Human & Organization Development) салбарын шилдэг зөвлөх компани болох.
Бидний эрхэм зорилго бол үйлчлүүлэгч байгууллагын ажилтнуудын ур чадварыг дээшлүүлж харилцан итгэлцлийг нэмэгдүүлж байгууллагын бүтээмж, гүйцэтгэлийг сайжруулахад оршино.
1. Менежмент
Бидний цөм үнэт зүйл бол үйлчлүүлэгчдийнхээ төлөө мэргэжлийн ур чадвар(competency) ба итгэлцэл(trust)-д тулгуурлан эрч хүч, гал цог(passion)-той ажиллах явдал юм.
2014
4