Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

АНУ-д Төвтэй Уанскай ТББ-ийн Төлөөлөгчийн Газар

Ажлын байрны урамшуулал
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Хүүхдийн амьдралын эхний жилүүд тэдний өсөлт, хөгжилд нэн чухал үе бөгөөд ялангуяа эхний 1000 хоногт тархины хөгжил хамгийн хурдацтай явагддаг бөгөөд хөгжлийн энэ алтан үед аливаа хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүй, сэтгэл хөдлөл болон харилцаа, хэл ярианы хөгжлийг дэмжихэд орчин тойрон, эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо нэн чухал нөлөөтэй гэж бид итгэдэг.
OneSky нь АНУ-д төвтэй ОУ-ын төрийн бус байгууллага. Анх БНХАУ-д асрамжийн газар орхигдсон өнчин хүүхдүүдэд асаргаа, халамж үзүүлэх зорилгоор 1998 онд үүсгэн байгуулагдсан. Улмаар БНСВУ, Хонг Конг (ЗЗОБ) болон Монгол улсад салбараа тэлж, тасралтгүй 26 жил ажиллаж байна. 2024 оны байдлаар бид 377,000 хүүхдэд хүрч ажиллан, 113,458 асран хамгаалагчдад хүүхдийн эрт үеийн хөгжил, асаргаа халамжийн талаар сургалт,хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд байна.
Монгол дахь салбарын үйл ажиллагаа, төлөвлөж буй арга хэмжээний тухай OneSky Mongolia фэйсбүүкхуудсаар мэдээлэл өгч байгаа тул манай фэйсбүүк хуудсаар зочлон бидний үйл ажиллагаатай илүү дэлгэрэнгүй танилцана уу.
  • Алсын хараа

    Хүүхэд бүр нөөц чадвараа бүрэн нээж хөгжүүлэх нөхцлийг хангасан дэлхий ертөнцийг бүтээх...

  • Эрхэм зорилго

    Азийн орнуудын Засгийн газар, олон нутгийнхантай түншлэн ажиллаж, эмзэг бүлгийн хүүхдүүдийг өсөж, хөгжихөд нь ойлгон дэмжиж, сурах эрүүл орчныг бүрдүүлэх юм.

  • Уриа

    Хүүхэд бүрийн төрөлх чадварыг нээн хөгжүүлэхийн төлөө

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Олон улсын байгууллага, Суурин төлөөлөгчийн газар

  • Үнэт зүйлс

    • Хүүхэд бүр өөрийн нөөц чадвартай төрдөг бөгөөд хөгжин дэвших эрхтэй 
    • Хамтарч ажиллах нь нийгмийн эерэг өөрчлөлтийн түлхүүр 
    • Итгэл найдвар ямагт байдаг

  • Байгуулагдсан он

    1998

  • Ажилтны тоо

    20

Зургийн цомог

Видео

Бага насны хүүхдийн хөгжлийн ач холбогдол

Гэр бүлийг чадавхжуулах сургалтын тухай

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, АНУ-д төвтэй OneSky ОУТББ-н Монгол дахь төлөөлөгчийн газар: СБД, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 15А/5, Амбассадор оффис, 302Б тоот Шуудангийн хаяг: УБ хот 14210, Монгол улс

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.