Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Фронива ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Phroniva (LAC)– Эрүүл мэндийн шинэ хандлагыг бүтээлцэх орон зай

Манай компанид ажиллах ямар байдаг вэ (бичлэг):https://www.facebook.com/share/v/15AD8GuuDn/
LAC Mongolia facebook

Phroniva нь дэвшилтэд технологи, үйлчилгээ, бүтээгдэхүүнээр дамжууланМонгол Улсын эрүүл мэндийн салбарт шинэ түүхийг бүтээхээр зорьж буйбайгууллага юм. Бид дэлхийн олон оронд салбартай, нэмэлт тэжээлийн тэргүүлэгч LAC Global(www.lac.com)-ийн Монгол дахь мастер франчайз эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.

Phronivaнь Mонголчуудын эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дээшлүүлэх зорилгоор Олон Улсын зэргүүдтэй, олон жилийн туршлагатай мэргэжилтнүүд, менежерүүд, эмч, сэтгэл зүйч, эрүүл мэндийн чиглэлийн хүмүүсийг багтаасан.

Бид зөвхөн бүтээгдэхүүн суурьтай сурталчилгааны ажлуудыг хийхээс илүүтэйгээр хэрэглэгчдийг мэдлэгжүүлэх, эрүүл амьдрахад нь туслах чин хүсэлтэй бөгөөд үүний хүрээнд “Health Investor”мэдлэгжүүлэх сонин, нэвтрүүлгүүдийг хийж эхлээд байна.

Phroniva бол зөвхөн ажиллах газар бус — хамтдаа сурч хөгжих, шинэ санаачилга хэрэгжүүлэх, өөрийн үнэ цэнийг нээх боломж бүхий хамт олны орон зай юм. Бид нээлттэй, бүтээлч, шударга харилцааг эрхэмлэн ажилладаг бөгөөд үр дүнд суурилсан, эрүүл нийгмийг бүтээлцэх хүсэлтэй залуусыг багтаа урьж байна.

Phroniva-д нэгдээрэй – эрүүл амьдралын тэнцвэрт хандлагыг хамтдаа бүтээцгээе.

  • Алсын хараа

    “Монголын эрүүл мэндийн шинэ үеийг бүтээлцэх дэлхийд өрсөлдөхүйц байгууллага болох.”

  • Эрхэм зорилго

    Бид эрүүл, аз жаргалтай хүн амыг бий болгох замаар Монгол Улсын эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх чиглэлийн тэргүүлэх брэнд болохоор зорин ажиллаж байна.

  • Уриа

    “Эрүүл мэнд бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө.” “Өөрийгөө хайрлах эхлэл – Phroniva.”

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Эрүүл мэнд, Эмнэлэг, Эм хангамж

  • Үнэт зүйлс

     

    1. Эрүүл мэндийг эрхэмлэх

    Бид эрүүл мэндийг хувь хүний хамгийн чухал хөрөнгө гэж үздэг бөгөөд хэрэглэгчдийн сайн сайхан амьдралд бодитой хувь нэмэр оруулахыг эрхэм зорилгоо болгодог.

     

    2. Мэдлэг ба өсөлт

    Бид багийн гишүүн бүрийг тасралтгүй суралцах, хөгжих боломжуудыг дэмжин, эрүүл мэнд/менежмент/технологи зэрэг олон төрлийн мэдлэгийг ажилтнууддаа түгээхийг чухалчилдаг.

     

    3. Ёс зүйтэй, шударга байдал

    Шударга харилцаа, ёс зүйтэй үйл ажиллагаа нь манай хамтын амжилтын суурь мөн.

     

    4. Инноваци ба манлайлал

    Эрүүл мэндийн салбарт хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлж, Монгол Улсад шинэ жишиг тогтоохыг зорьдог.

     

    5. Багийн хамтын хүч

    Бид хамтын ажиллагаанд тулгуурлан ажилладаг бөгөөд багийн гишүүн бүрийн үзэл бодол, оролцоог эрхэмлэдэг.

  • Байгуулагдсан он

    2023

  • Ажилтны тоо

    15

Видео

Phroniva/LAC-д ажиллах ямар байдаг вэ?

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, LAC office

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.