Хоггүй Монголын төлөө хамтдаа...
Хог хаягдал болон нүхэн жорлонгоос үүссэн хөрсний бохирдол нь Монгол Улсын тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Тэр дундаа гялгар уут, хуванцар нь хөрсөнд 400 жил шингэдэггүй хөрс, агаар, усыг маш ихээр бохирдуулдгаас гадна түүний байгаль орчинд учруулах хор нөлөө нь 1000 жилээр хэмжигддэг нь аймшигтай. Манай байгууллага нь энэхүү хоёр том асуудлыг нэг дор шийдвэрлэхийг зорин хаягдал гялгар уутыг дахин боловсруулж "Пластик танкболон бохирын хуванцар худгын иж бүрдэл" үйлдвэрлэж хэрэглэгч та бүхэнтэйгээ хамтран ажиллахад бэлэн байна. Бид мөн хаягдал гялгар уут байнга худалдаж авч байгаа бөгөөд манайд хандсан байгууллага, хувь хүн бүхэнтэй хамтран ажиллахад таатай байх болно. Хоггүй, хөрсний бохирдолгүй Монголын төлөө хүн бүхэн хамтдаа зүтгэхийг манай хамт олон уриалж байна.
“Хог хаягдлыг баялаг болгон хувиргаж, эрүүл орчныг бүтээдэг үндэсний тэргүүлэгч үйлдвэрлэгч байна.”
Бидний эрхэм зорилго нь “Монгол хүний ухааны хүчийг шилдэг технологийн шийдэлтэй хослуулан дахин боловсруулалтын үйлдвэрлэлээр үндэсний манлайлагч үйлдвэр болох”
Бид “Эрүүл хөрс -Энгийн шийдэл”, “Бохирдлоор бид бохирдлыг шийднэ” гэсэн уриаг эрхэмлэн, байгаль орчин, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах үйл ажиллагааг явуулдаг.
1. Үйлдвэрлэл
2016
50