Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг ОУ-ын стандарт, Монгол улсын хууль, компанийн бодлого, журамд нийцүүлэн хэрэгжүүлэх, зохион байгуулах; Холбогдох хууль, дүрэм журам, зааврын дагуу бүх төрлийн татварын тайланг бэлтгэх, тайлагнах, тэдгээрийн тооцоолол болон үлдэгдэлд хяналт тавих; Удирдлагыг санхүүгийн бодит үнэн зөв мэдээллээр шуурхай хангах, санхүүгийн тоон мэдээлэлд үндэслэн, анализ судалгаа дүгнэлт хийж, Удирдлагад танилцуулах, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх; Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар албаны ажилтнуудад заавар, зөвлөмж өгөх; Тогтмол болон гэнэтийн тооллого хийх ажлыг удирдан зохион байгуулах, тооллогын явцад хяналт тавих;
Монгол хэлнээс Хятад хэл рүү, Хятад хэлнээс Монгол хэл рүү бүх төрлийн бичгийн болон аман орчуулга хийх; Компанийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой орчуулгын ажлуудыг хийж гүйцэтгэх; Уурхай болон үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжин туслахаар хэлбэрээр оролцох; Удирдлага болон Захиргаа хүний нөөцийн албанд сар, улирал тутам ажлаа тайлагнаж ажиллах;