Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Рэдпаф Монгол

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ХАБ-н орчуулагч

Гүйцэтгэх үндсэн үүрэг ба хариуцлага:   Ээлж бүрийн ажил эхлэхийн өмнөх үзлэгээр илэрсэн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн механик болон цахилгааны асуудлыг орчуулж, тайлан гаргаж, холбогдох баг, ажилтнуудад хүргүүлэх. Уулзалт зохион байгуулж, уулзалт болон бусад арга хэмжээний үеэр мэргэжлийн орчуулга хийх Ажлын явц, өдөр, долоо хоног, сар, улирал, жилийн тайлан, аюулгүй байдлын сайжруулалт, ослын сэрэмжлүүлэг гэх мэт ЭМААБО-ы дотоод бичиг баримтыг Монгол хэлнээс Англи хэл рүү болон Англи хэлнээс Монгол хэл рүү орчуулах. Төслийн гадаад ажилтнууд, зочдод орчуулга, логистикийн зохицуулалт хийх болон шаардлагатай бусад ажил үүргийг гүйцэтгэх ЭМААБО, төсөл гэх мэтийн орчуулгад хэрэглэгдэх нэр томьёог эмхэтгэх Техникийн нэршил, нэр томьёоны орчуулгыг нягтлан шалгаж, тухайн нэршил, нэр томьёо нь орчуулга бүрд үнэн зөв, нэг мөр хэрэглэгдэж байгаа эсэхийг шалгах Орчуулагдсан болон дахин боловсруулагдсан бодлого, төлөвлөгөө, стандарт, журам, маягт, тайлан зэрэг унших материалд үгийн утга, өгүүлбэрийн бүтэц, дүрэм, цэг таслал, найруулга гэх мэт тогтсон дүрэм журмыг баримталсан эсэхийг баталгаажуулах Нэг хэл дээрх материалыг анхааралтай уншиж, тухайн материалын утгыг ойлгож, түүнийг хоёр дахь хэл рүү хөрвүүлэх бөгөөд ингэхдээ анхны утгыг нь хадгалах. Нарийн мэргэшлийн ойлголтуудыг зөв ойлгож, зохих ёсоор орчуулахын тулд тухайн сэдвийн мэргэжилтнүүд болон бусад хүмүүстэй зөвлөлдөх. Орчуулгад туслалцаа авах үүднээс онлайн орчуулгын хэрэгслүүдийг ашигладаг байх Төсөлд шаардлагатай орчуулгын бусад үйлчилгээг үзүүлэх Ээлжийн эхэнд цусан дахь спиртийн хэмжээг шалгах, Уурхайн багийн хурлын самбар ашиглалт, ослын судалгааны орчуулга хийх гэх мэт бусад ЭМААБО-ы багийн ажилд туслах.

Төлөвлөгч/Хуваарь гаргагч

Ажлын байрны ерөнхий агуулга:   Төлөвлөгч/Хуваарь гаргагч нь болох гэж буй үйл ажиллагаа, төслүүдийн талаарх шинэ тутам мэдээллийг цуглуулж, түүнийгээ DFC багийн хувьд хамгийн найдвартай, үр дүнтэй төлөвлөгөөнд тусгана. Бүх төсөл, хэлтсийн харилцааг аюулгүй байдлын аливаа асуудал үүсгэхгүй бөгөөд төлөвлөгөөнд хамгийн бага нөлөө үзүүлэхүйц түвшинд байлгаж, хянаж, төлөвлөж байх үүднээс олон баг, бүлгүүдтэй хамтран ажиллах ёстой.     Төлөвлөгч/Хуваарь гаргагч нь өдөр тутамд дараахь үүрэг даалгаврыг гүйцэтгэнэ: Нэгдсэн бүртгэлийн баг болон бусад төлөвлөлтийн багуудтай хамтран ажиллаж, мэдээллийн урсгалыг хангах, олборлолт, тээвэрлэлтийн ажлын  тэргүүлэх чиглэлийг дагаж мөрдөх Хүн хүч, тоног төхөөрөмж, бетон хатахад шаардагдах хугацаа, ажлын цар хүрээ зэргийг багтаасан төлөвлөгөө, хуваарь гаргах Дизайн зургийг хянаж, шаардлагатай материалын задаргаа, жагсаалт үүсгэх. Явцын зургийг AutoCAD дээр өдөр бүр шинэчилж оруулах Жагсаалтад буй ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах хугацааг төлөвлөгөөнд оруулсан эсэхийг шалгах. Төлөвлөгөө болон гүйцэтгэлийг харьцуулсан бүртгэлийг шинэчлэх. Ажлын захиалга, хуваарийг системд хуваарилж оруулах. Өдөр тутмын төлөвлөгөө гаргаж Нэгдсэн төлөвлөлтийн баг руу илгээх. KPI хуваарийн нийцлийг гаргах. Долоо хоногийн, сарын болон төслийн хяналтын тайланг гаргах. Өдөр тутмын тайлан, цагийн хуваарь, ажил саатлын кодчилол, бусад мэдээллийг хянах Ажиллах хүчний төлөвлөгөөг долоо хоног, сар, улирлаар гаргаж илгээх.

Захиргааны ажилтан-Ерөнхий

Энэ албан тушаалын үндсэн чиг үүрэг нь Далд уурхайн хөндлөн нэвтрэлт, Босоо цооног өрөмдлөгийн төслийн ажилчдад мэдээлэл технологитой холбоотой асуудалд хариу өгөх, шинэ ажилчдыг угтаж аван чиг баримжаа олгох, хамтын хэрэглээний хавтасуудад нэвтрэх эрх үүсгэх, тухайн багийн и-мэйл хаягт шинэ ажилтанг оруулах хүсэлт гаргахад дэмжлэг үзүүлж ажиллах, шаардлагатай үед захиргааны хэлтэсийн өөр бусад бичиг хэргийн ажилтны үүргийг орлох юм.Гүйцэтгэх үндсэн үүрэг ба хариуцлага:•Ажилчдыг шаардлагатай мэдээллээр хангах - чиг баримжаа олгох, ерөнхий мэдээлэл өгөх, утасны дуудлагад хариулах;•Шинэ ажилчдын и-мэйл авах эрх, IT-тай холбоотой хүсэлтүүдийг үүсгэх;•И-мэйл авах ажилчдын нэрсийг шинэчлэх, хамтын хэрэглээний хавтсуудад нэвтрэх эрхийг үүсгэх;•Хавтаст нэвтрэх эрхийн бүртгэлийг хөтлөх;•Ажилтнуудын хүүхдүүдийн тоог гаргах, шинэчлэх;•Аялал зохицуулагч нартай харилцан уялдаатай ажиллаж, шинээр ирэх ажилчдыг Хойд хаалганаас тосч аван, төслийн талбайн танилцуулга хийх, зааварчилгаа өгөх;•Шинэ ажилчдыг ахлах ажилтанд нь танилцуулж, үүрэгт ажлаа эхлэх хүртэл нь заавар чиглэл, чиг баримжаа өгөх;•Шаардлагатай үед гэрээний хавсралт, гэрээ, ажилчдын ажлын гүйцэтгэлийн үнэлгээ хийх зэрэгт Хүний нөөцийн ажилтанд дэмжлэг үзүүлэх;•Шаардлагатай үед ажилчдад хэрэгцээт маягтууд, баримт бичгүүдийг бөглөхөд туслах;•Хэлтсийн үйл ажиллагаанд нэвтрүүлж болохуйц сайжруулалтыг байнга эрэлхийлэх;•Цалингийн тодорхойлолт авах ажилчдын хүсэлтийг УБ дахь Хүний нөөцийн багт өгөх;•Цалингийн дансны шинэчлэлт, цалингийн задаргааг авах цахим хаягийг шинэчлэхэд ажилчдад дэмжлэг үзүүлэх;•Ажилчдын хувцасны шүүгээ, боолтын хоолны эрх үүсгэх;•Ахлах ажилтан, Төслийн хяналт болон захиргааны хэлтсийн ахлах мэргэжилтнээс даалгаж өгсөн бичиг хэргийн болон захиргааны ажилд дэмжлэг үзүүлж ажиллах;•Захиргааны хэлтсийн ажилчдыг ээлжийн амралттай байх үеэр шаардлагатай үед захиргааны аль ч албан тушаалтныг орлож ажиллах

Уурхайчин

Уурхайчин нь гүний уурхайд ажиллаж, өдөр тутмын үйл ажиллагаанд өөрийн хариуцсан ажил үүргээ гүйцэтгэх юм. Энэхүү ажлын байр нь аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд сахин биелүүлэхийг шаарддаг бөгөөд хүнд ачаа өргөх, тоног төхөөрөмж ажиллуулах зэрэг биеийн хүчний ажил байж болно. Уурхайн талбай дээр ажиллах явцдаа тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг хянах, техникийн үзлэг үйлчилгээ хийх гэх мэт үүрэг хариуцлагыг гүйцэтгэх шаардлагатай. ????️ Мөн баг хамт олонтойгоо хамтран ажиллаж, хамтын ажиллагааг эрхэмлэн ажиллах нь чухал юм.  Өдөр бүр аюулгүй ажиллагааны хяналт шалгалт хийх  Уурхайн үйл ажиллагаанд оролцох  Уурхайн хүнд машин механизм, тоног төхөөрөмж ажиллуулах  Тоног төхөөрөмжийн анхан шатны засвар үйлчилгээ хийх  Ажлын тайлан, мэдээллийг бүртгэх, тэмдэглэл хөтлөх  Баг хамт олонтойгоо уялдаа холбоотой ажиллах  Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд мөрдөж ажиллах  Шаардлагатай тохиолдолд ээлжийн ахлахдаа тайлагнах

Ээлжийн төлөвлөгч

Ээлж төлөвлөгч нь уурхайн нэвтрэлт, бэхэлгээтэй холбоотой бүхий л мэдээллийг цуглуулж, уурхайн хөндлөн нэвтрэлтийн багийн хувьд аюулгүй бөгөөд үр дүнтэй байхаар төлөвлөгөө гаргаж ажиллана. Төлөвлөгөөнд учруулж болох саад бэрхшээл, гүний уурхайн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай шат дамжлага, уялдаа холбоог ойлгож хөндлөн нэвтрэлтийн үйл ажиллагааг үр ашигтайгаар явуулахад чиглэнэ.

ХЭВ ХАШМАЛ, БЕТОН АРМАТУРЧИН, МУЖААН,ООСОРЛОГЧ ДОХ

Байршил: Оюу Толгой дахь гүний уурхайн талбар   Ерөнхий үүрэг: Барилгын ажлын үед бетоны хэв хашмалыг стандарт журмын дагуу суурилуулж бэхлэх, засч засварлах ажил голчлон гүйцэтгэнэ. Уурхайн барилгын өөр бусад ажлуудад ахлах ажилтны удирдамжийн дагуу шууд оролцож ажиллана.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө Хайр Тохой байр 3-р давхар Ш/х – 1947, Төв шуудан Улаанбаатар-14253, Монгол улс

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.