Бид 2015 оноос эхлэн сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүдийг хэрэгжүүлж төлөвлөлт, гүйцэтгэл, өдөр тутмын ажиллагаа, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж хэрэглэгчидтэй эргэх холбоотой ажиллаж байна. Одоогоор нийт 186 гаруй ажил гүйцэтгэсэн бөгөөд МУ-ын 21 аймаг 330 суманд нарны эрчим хүчийг ашиглан цахилгаан зарцуулалт, хязгаарлалтын асуудлыг шийдвэрлэхээр зорин ажиллаж байна. Нарны PV хавтан / генератор, салхины эрчим хүчийг ашиглан нам хувьсах хүчдэлийн бие даасан эх үүсгүүр барих, дулаан үйлдвэрлэлийг дэмжих, сүлжээнээс алслагдсан газруудад сэргээгдэх эрчим хүчний оролцоогоор бие даасан байдлыг нэмэгдүүлэх нь бидний үйл ажиллагааны гол чиглэл юм.
Салбарынхаа анхлагчдын хувьд харилцагчийн хүлээлтэд нийцсэн тэргүүлэх технологи нэвтрүүлэгч байхаар ажиллаж байна. 2020 оноос БНХАУ-ын Лүксповер Текнологи Компаний албан ёсны түншээр нарны эх үүсгүүрүүд суурилуулж онлайн сервис үйлчилгээ үзүүлж байна.
Бие даасан тархмал нарны цахилгаан эх үүсгүүрийн тэргүүлэгч компани болох
Эрчим хүчний хараат бус байдлыг баталгаажуулах, шилдэг бүтээгдэхүүн, хариуцлагатай үйлчилгээ нийлүүлэх
НАР НЭХЭМЖЛЭХ ИЛГЭЭХГҮЙ
1. Цахилгаан эрчим хүч, Дулаан хангамж
Чанар, сэтгэл, эргэх холбоог эрхэм болгож, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг чухалчлан ажиллах
2020
10