Саян Аурум Ресорс ХХК нь Казахстан улсын Байтау Минералс ХХК-ийн Монгол улс дахь төлөөлөл болж 2024 оны 12 дугаар сард албан ёсоор байгуулагдсан.
Одоогийн байдлаар салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн удирдлага дор компанийн хамт олноо бүрдүүлж үйл ажиллагаа эхэлж байна.
Монгол Улсын хөгжил, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулдаг, хариуцлагатай уул уурхайг түүчээлсэн үлгэр жишээ компани байна. Байгаль орчинд ээлтэй уул уурхайг хөгжүүлж, эцсийн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, баялгийг бүтээлцэнэ.
Бид, тогтвортой, хариуцлагатай үйлдвэрлэлийг эрхэмлэн үндэсний баялгийг бүтээнэ. Бид Олон Улсын стандартад нийцсэн эрэл хайгуулыг хийж, алтны нөөцийг нэмэгдүүлэн, ард иргэдийнхээ эрх ашгийг дээдлэн, хууль журмын хүрээнд ажиллаж, эх орныхоо баялгийг нийтэд жигд хүртээнэ. Байгалийн баялгийн нөөц боломжийг зохистой ашиглах хүрээнд төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэн, аюулгүй, шударга, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд дэвшилтэт техник технологи, мэргэжлийн ур чадвараар манлайлан ажиллана.
Аюулгүй ажиллагаа - Аюулгүй ажиллагааг улам бататгаж, салбартаа тэргүүлнэ. Байгаль орчин - Дэлхийн жишигт нийцсэн байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлж, хамт олон, харилцагч, түнш, олон нийтийн болон тэдний хоорондын эрх ашгийг дээдлэн хүндэлнэ.
1. Уул уурхай
Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг нэн түргүүнд эрхэмлэнэ. Дэлхийн жишигт нийцсэн байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлж, хамт олон, харилцагч, түнш, олон нийтийн эрх ашгийг дээдлэн хүндлэнэ.
2024
10