Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Шивээ-Овоо" ХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Шивээ Овоогийн хүрэн нүүрсний орд газар нь Улаанбаатар хотоос зүүн урагшаа 260 км-т Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт Улаанбаатар-Бээжингийн олон улсын төмөр замын дэргэд далайн түвшинөөс 1180-1230 метрт оршино.

Орд нь зүүн хойноосоо баруун урагшаа сунаж тогтсон уртаараа 35 км өргөнөөрөө 15 км хэмжээтэй.

Шивээ Овоогийн нүүрсний орд нь нийт 29500.0 га талбайг хамардаг бөгөөд нийт 2,708.7 сая тонн нүүрсний нөөцтэй буюу Шинэ-Ус, Өехийн цагаан, Ногоон тойрмын гэсэн 3 хэсгүүдээс бүрдэнэ.

1986 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлөөс Шивээ Овоогийн хүрэн нүүрсний ордын геологи-хайгуулын ажлыг хурдан хугацаанд гүйцэтгэхээр шийдвэрлэж уг шийдвэрийн дагуу тухайн үеийн ГУУҮЯ-наас Төвийн Геологийн Экспедицид нь 1986-1988 онуудад Шивээ Овоогийн нүүрсний орд газрын геологи хайгуулын нарийвчилсан судалгааг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж, 1989 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Улсын нөөцийн комисс”-ын 33 дугаар тогтоолоор ордын геологийн нөөцийг тогтоосноор “Шивээ Овоо”-гийн нүүрсний уурхай нээх эхлэлийг тавьсан юм.

Шивээ Овоогийн орд нь Х-3 бүлгийн хүрэн нүүрсний ангилалд хамаарагдана. Одоогийн үйл ажиллагаа явуулж буй “Шинэ Усны” хэсэг нь нүүрсний 8 давхаргатай бөгөөд одоогийн байдлаар нүүрсний I, II давхаргаас нийт 20 м зузаан олборлодог ба давхарга хоорондын завсрын хөрс дунджаар 6 м, давхаргуудад агуулагч 0.2–4.0 м-ийн зузаантай хөрсний үеүдийг ангилан авдаг.

1990 онд Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, Геологийн яамны сайдын 11-р тушаалаар Хамгаалалт ашиглалтын түр захиргааг татан буулгаж, Налайх дахь уурхайн барилга Трестийнхарьяалалд “Шивээ Овоо”-гийн нүүрсний уурхайг байгуулах шийдвэр гаргасан.

1990 онд ЭХУУҮ-ийн Зураг төслийн институт Шивээ-Овоогийн ордыг түшиглэн жилд 500 мянган тонн нүүрс олборлох зураг төслийн дагуу ажлаа эхэлж байсан энэ уурхай эдүгээ жилд 2.0 сая тонн нүүрс олборлон, борлуулдаг цаашид 4.5 сая.тн нүүрс олборлон борлуулахаар ТЭЗҮ-ийг батлуулсан томоохон уурхайн нэг болтлоо өргөжжээ.

“Шивээ Овоо”-гийн нүүрсний уурхайг түшиглэн Говьсүмбэр аймгийн Шивээговь сум 1989 оноос эхлэн хөгжиж өнөөгийн байдлаар 3500 хүнтэй дэд бүтэц хөгжсөн, соёл, боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээ бүхий суурин бий болсон байна.

  • Алсын хараа

    Эрчим хүчний нүүрсний олборлолтоор Монгол улсын Тэргүүний компани болно.

  • Эрхэм зорилго

    Байгаль орчинд ээлтэй, аюулгүй үйлдвэрлэл, өндөр бүтээмж бүхий уул уурхайн салбарын жишиг компани байна.

  • Уриа

    Байгаль орчинд ээлтэй, аюулгүй үйлдвэрлэл, өндөр бүтээмж бүхий уул уурхайн салбарын жишиг компани байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Уул уурхай

  • Үнэт зүйлс

    Мэргэжлийн өндөр ур чадвар, хат суусан уурхайчид тэргүүний техник технологи бүхий уулын үйлдвэрлэл хэрэглэгчдийн шаардлагад бүрэн нийцсэн чанартай бүтээгдэхүүн.

  • Байгуулагдсан он

    1990

  • Ажилтны тоо

    487

Зургийн цомог

Видео

Холбоо барих

Монгол улс, Говьсүмбэр аймаг, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум Сэвхүүл

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.