Хүдэр боловсруулах үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулна. Боловсруулах үйлдвэрийн хэвийн тасралтгүй ажиллагааг хариуцна. Хариуцсан ээлжийн мэдээ тайланг боловсруулах, нэгтгэх ажлыг хариуцна.
Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангаж ажиллах. Тоног төхөөрөмжийг зааврын дагуу ажиллуулах, гарсан зөрчил доголдлыг бичгээр амаар ээлжийн ахлахад мэдээллэх Үйлдвэрийн ААЗ, дүрэм, журмыг чанд мөрдөж ажиллах.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн дагуу дүрэм журам боловсруулах Ажилчдын аюулгүй ажиллагаанд хяналт тавих ХАБЭА-н сургалт, зааварчилгааны материал бэлдэх Ажилчдад аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалт, зааварчилгаа өгөх
- Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн өдөр тутмын засвар үйлчилгээг хийж гүйцэтгэнэ. - Ахлах ажилтны шууд удирдлагын дор Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргүүдийг хийж гүйцэтгэнэ.
Үйлдвэрлэл, олборлолтын явцад үүсэж буй үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллийг үнэлж, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хөдөлмөрийн болон хүнсний эрүүл ахуйн аюулгүй байдлын хэрэгжилтийг хангах Хөдөлмөрийн болон хүнсэнд тавигдах эрүүл ахуйн шаардлагыг Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн сар, улирал, жилээр төлөвлөн ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах МУ-ын хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн байгууллагатай хамтран ажлын байранд Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэж, үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөг бууруулахад дүн шинжилгээ хийх, тайлан мэдээ бэлтгэх Хөдөлмөрийн болон Хүнсний эрүүл ахуйн аюулгүй байдлын талаар Инженер техникийн ажилтнуудтай хамтран ажиллаж заавар, зөвлөмж өгөх, нийт ажилтнуудад үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлс, тэдгээрээс урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулах ХАБЭА-н хэлтсийн үйл ажиллагаанд манлайлан оролцож, багийн үйл ажиллагааг сайжруулахад идэвх санаачилгатай оролцох
Лабораторын ажлыг ажлын чиг үүргийн дагуу удирдан зохион байгуулах. MNS/ISO-17025 стандартын дагуу мэдлэгтэй байх. Шинжилгээний арга аргачлалыг зааврын дагуу бие даан гүйцэтгэгх чадвартай Лабораторт ажиллаж байсан туршлагатай, шинжилгээний арга барил эзэмшсэн байх. Өдөр тутмын мэдээ мэдээллийг боловсруулж тайлагнах . Химийн бодисын агуулахад хяналт тавьж ажиллах.
Санхүүгийн анхан шатны баримтын бүртгэл хийж хөтлөх Бараа материалын татан авалт, захиалга нийлүүлэлттэй холбоотой бүртгэлийг хөтлөн явуулна
Уурхайн бараа материалыг бүртгэх, зарлага гаргах, татан авах, захиалга өгөх Санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэлт хийх Хэлтэс нэгжүүдийн захиалгыг нягтгаж захиалах, ирсэн бараа бүтээгдэхүүнийг бүртгэх
. Компанийн хүний нөөцийн бүрдүүлэлтэд оролцон ажиллана. . Уурхайн ээлжийн хуваарийг хариуцан зохицуулна. . Тусгай хуваарийн дагуу Уурхайн талбайд ажиллаж сургалт зохин байгуулна, судалгаа, шинжилгээ зэрэг ажлыг хариуцан гүйцэтгэнэ. . Байгууллагын хэмжээнд нийт ажилчдын хувийн хэргийн бүрдүүлэлтийг хариуцна.
Уурхайн засвар үйлчилгээний хэсэг болон боловсруулах үйлдвэрийн засварын хэсгийг бүхэлд нь удирдлагаар ханган ажиллана. Засвар үйлчилгээний төлөвлөгөө, тайлан, хуваарь, захиалгыг хариуцна. Шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн судалгаа, сонголтыг хийж хэвийн жигд ажиллагааг хариуцна. Уурхайн үйлдвэрлэлийн ашигтай ажиллагааг нэмэх туршилт,судалгаа хийж байнгын сайжруулалт, хөгжүүлэлтийг байнгийн судлан хэрэгжүүлэх. Шууд удирдлагад нь хамаарах ажилчдыг чадавхжуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана.