Сүүлийн жилүүдэд арьс гоо заслын салбар маш хурдацтайгаар хөгжин тэлж байна. Лазер болон хэт авианы долгион, радио долгионы өндөр давтамжийг ашигласан эмнэлгийн тоног төхөөрөмжүүд хурдацтайгаар шинэчлэгдэн хөгжиж гоо сайхны асуудлууд болох сэвх нөсөө толбо арилгах, арьс чангалах, үсний ургалтыг зогсоох зэрэг эмчилгээ үйлчилгээнүүд "илүү аюулгүй", "илүү үр дүнтэй" болж бидэнд улам бүр ойртсоор байна. Эдгээр эмнэлгийн хэрэгсэл нь арьсны байгалийн үйл ажиллагааг сайжруулан арьсыг илүү эрүүл аргаар нөхөн сэргээдэг давуу талтай байдаг.
SkinpharmClinic нь үйлчлүүлэгчийг илүү аюулгүй, илүү өндөр үр дүнтэй эмчилгээний тоног төхөөрөмөж ашиглан хамгийн боломжит хямд үнээр үйлчилгээ үзүүлэх зорилготой ажилладаг билээ.
Бид үйлчлүүлэгчийн хүсэлд тулгуурлан зөвхөн тухайн хүнд тохиромжтой эмчилгээ үйлчилгээний хөтөлбөр тусгайлан гаргаж, хөтөлбөржсөн, зөв дараалалтай эмчилгээг үзүүлдэг тул үйлчлүүлэгч бүр сэтгэл хангалуун байдаг.
Skinpharm Clinic-ийн эмч, сувилагч, ажилтнууд бид үйлчлүүлэгч бүрийн өөрийн дотор орших гоо үзэсгэлэнг нь урлан гаргахын төлөө өдөр бүр шаргуу суралцан хамгийн шинэ, хамгийн өндөр үр дүнтэй эмчилгээ үйлчилгээг эрэлхийлэн ажиллаж байна.
ХҮН НЭГ БҮРИЙН БОДЛЫН ГҮНД ОРШИХ ГОО ЗҮЙГ БИД АНАГААХ УХААНД ҮНДЭСЛЭН БИЙ БОЛГОН УРЛАНА.
ЖИНХЭНЭ ҮР ДҮНГЭЭР БИД ТАНЫ ИТГЭЛ, СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ ЭРГҮҮЛЭН ОЛГОНО.
1. Эрүүл мэнд, Эмнэлэг, Эм хангамж
2021
12