Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Стэйбл Эдмикс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

"Стэйбл Эдмикс" ХХК-н танилцуулга

Монгол улс зах зээлийн нийгэмд шилжин орсон цагаас барилгын салбарт дэвшил гарч, дэлхийн жишигт нийцсэн өндөр барилгууд барих болсон билээ.

Тэр үед “Их биндэр хайрхан” ХХК-нь БНСУ-ийн бетоны нэмэлтийн КМВ компанитай харилцаа тогтоож, туршлага судлан анхны бетоны нэмэлтийн “Стэйбл” үйлдвэрийг байгуулж, 2012 онд БНСУ-н Рh.D Ji Han, Chahg урьж ирүүлэн МҮХАҮТанхимд “Бетон зуурмагийн нэмэлтийн ач холбогдол, ашиглалт” сэдэвээр барилгын мэргэжлийн байгууллагуудад зориулан анхны сургалт семинарыг зохион байгуулж салбарынхаа мэргэжилтнүүдээс талархал хүртсэн юм аа.

Бид 10 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулан, бетоны нэмэлтийн түүхий эд, шинэ технологиийг тогтмол судалж, үйлдвэрийнхээ болон харилцагчдынхаа лабораториудад байнгын туршилт хийснээр дотоодын болон импортын элс, хайрга, цемент зэрэг материалуудад зохицон ажиллах чадвартай нэмэлт бодисыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн үндэсний үйлдвэрлэгч юм.

“Стэйбл” үйлдвэр нь хуримтлуулсан арвин туршлага, суурь бааз дээрээ тулгуурлан 2019 онд “Стэйбл Эдмикс” ХХК-болон үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай компанийн инженер, технологичид өөрсдийн мэдлэг туршлагаараа харилцагчиддаа бетоны нэмэлтийн хэрэглээний технологийн зөвөлгөө өгч байнгын эргэх холбоотой ажилладаг бөгөөд тэднээс хариу талархал хүлээж байдагтаа баяртай байдаг билээ.

Бид “Их Биндэр Хайрхан” ХХК ийн БНСУ-аас импортлодог поликарбоксилатын төрлийн түүхий эдийг ашиглан РС1 (ус багасгагч), РС2 (удаашруулагч), РС3 (хүйтний), болон SP (зөөврийн нэмэлт) зэрэг үндсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна.

Мөн толгой компаниараа дамжуулан бетоны тусгай зориулалтын бүтээгдэхүүнүүд болох ус тусгаарлагч (waterproof), silica fume гэх зэрэг бүтээгдэхүүнүүдийг БНСУ, БНХАУ-уудаас (захиалгын дагуу) импортлон дотоодын зах зээлд нийлүүлэн заавар зөвөлгөө өгөн ажилладаг болно.

Манай “Стэйбл Эдмикс” ХХК-нь 100% Монгол хөрөнгө оруулалттай үндэсний үйлдвэрлэгч бөгөөд

“Монгол хүн л

Монгол орноо хөгжүүлнэ” гэсэн уриан дор нэгдэн өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлэж эх орныхоо бүтээн байгуулалтад тогтвортой хувь нэмэрээ оруулж буйдаа туйлын баяртай байдаг билээ.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Монгол хүн л Монгол орноо хөгжүүлнэ.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлдвэрлэл

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2007

  • Ажилтны тоо

    14

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс, өөрийн байр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.