“Сан Петролиум” ХХК нь 2019 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа, хадгалалт, тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Бид ОХУ, БНХАУ-аас олон улсын болон Монгол улсын MNS 6861:2020, MNS 0216:2017, MNS 0217:2017 стандартуудын шаардлагад бүрэн нийцсэн шатахуун импортлон хэрэглэгч, харилцагчдадаа нийлүүлсээр ирсэн билээ.
Манай хамт олон шатахууны чанар хяналтыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэхийн зэрэгцээ ХАБЭА-н норм дүрмийг чанд сахин биелүүлж, ажилтан албан хаагчид төдийгүй хүн ам, байгаль орчинд ээлтэй амьдрах нөхцлийг бүрдүүлэхийг эрмэлзэдэг.
Үүний хүрээнд өөрийн ШТС-аар дамжуулан Евро5 стандартын АИ92 автобензин болон дизель түлшийг хамгийн хямд үнээр борлуулж байгаа нь үйлчлүүлэгчдийн таашаалд нийцэж, манайхыг зорин ирэх хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.
Газрын тосны бүтээгдэхүүний салбартаа тэргүүлэгч, олон улсын жишигт нийцсэн компани болно.
Байгаль орчин, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хамгийн сүүлийн үеийн газрын тосны бүтээгдэхүүнийг хямд үнээр харилцагч, хэрэглэгчиддээ нийлүүлж, улс эх орны хөгжил, эдийн засгийн өсөлтөд өөрсдийн хувь нэмрийг оруулна.
ШИНЭ ЭРЧ ХҮЧ
1. Тээвэр, Агуулах, Нефть
Бизнесийн ёс зүй: "Сан петролиум" ХХК нь шударга ёс, бусдын эрх ашиг, үнэт зүйлсийг эрхэмлэн ажиллана.
Чадварлаг хамт олон: Манай компани ажилчдынхаа ур чадварыг байнга нэмэгдүүлж, ажлын үр дүнг харгалзан хөдөлмөр эрхлэлтийн ижил тэгш боломжоор хангаж, хариуцлагатай ажил олгогч байна.
Аюулгүй ажиллагаа: Манай компани хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчинг нэн тэргүүнд анхаарна.
Харилцан ашигтай хамтын ажиллагаа: Бид харилцагч байгууллагуудтайгаа урт хугацаанд харилцан ашигтай, харилцан хариуцлагатай хамтран ажиллахыг зорьно.
2019
35