Хуулийн зөвлөх
Компанийн гадаад, дотоод үйл ажиллагаатай холбоотой хууль эрх зүйн асуудлаар гадаадын болон дотоодын иргэд, аж ахуйн нэгж, харилцагч байгууллагуудтай харилцах, тэдгээртэй хамтран ажиллах, холбогдох гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах, хянах, батлуулах, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллана.
Санхүүгийн менежер
Компанийн дунд болон урт хугацааны санхүүгийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах,
Санхүүгийн үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулах,
Хөрөнгө оруулалтын үр ашигтай холбоотой тооцоолол хийх.
Нягтлан бодогч
Компанийн үндсэн хөрөнгөтэй холбоотой бүртгэлийг НББОУС, СТОУС, Монгол улсын Нягтлан Бодох Бүртгэлийн тухай хууль, Татварын бодлого, холбогдох дотоод журам, ажлын заавар, аргачлал, аюулгүй ажиллагааны зааврын дагуу бүртгэх, тайлагнах;