Гадаад, дотоод арилжааны төлбөр тооцоотой холбоотой мэдээ, тайланд хяналт тавих, төлбөр тооцооны үйл ажиллагаа, тайлагналыг автоматжуулах; Сар бүрийн нэгдсэн тайлан бэлтгэж тайлагнах, холбогдох баримтын бүрдлийг хангаж ажиллах; Гадаад төлбөр тооцооны гүйлгээнд хяналт тавьж, холбогдох байгууллагад мэдээлэх; Шууд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг тухай бүр гүйцэтгэх.
Ти Ди Би Секьюритис ҮЦК ХХК-ийн Маркетингийн менежер нь компанийн брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд оновчтой сурталчлах, хэрэглэгчийн итгэлцлийг бий болгох чиглэлээр маркетингийн бодлого, стратегийг боловсруулж, хэрэгжүүлнэ. Брэнд менежмент ба стратеги Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний маркетингийн стратеги болон бизнес төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх; Компанийн брэндийн үнэлэмжийг өсгөх зорилготой цогц контент, кампанит ажлуудыг удирдах; Судалгаа ба дүн шинжилгээ Зах зээлийн чиг хандлага, өрсөлдөгчийн байдал, хэрэглэгчийн зан төлөвт суурилсан судалгаа хийж, дүгнэлт гаргах; Маркетингийн гүйцэтгэлийг хэмжих үзүүлэлтүүдийг тогтоож, тайлагнах; Кампанит ажил ба хэрэглэгчийн сегментчилэл Зорилтот хэрэглэгчдийн хэрэгцээ, сонирхолд нийцсэн маркетингийн кампанит ажлыг төлөвлөж, хэрэгжүүлэх; Шинэ хэрэглэгч татах, одоогийн харилцагчийн үнэнч байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн стратегийг удирдах; Дижитал маркетинг ба олон сувгийн идэвхжил Сошиал медиа, вэбсайт, и-мэйл маркетинг зэрэг сувгуудын нэгдсэн стратегийг боловсруулах; Онлайн орчинд хэрэглэгчтэй харилцах сувгуудыг идэвхтэй ашиглаж, брэндийн дуу хоолойг нэгэн жигд байлгах; Санхүү, төсөв ба багийн удирдлага Маркетингийн жилийн төсвийг төлөвлөх, зардлыг хянах, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг тооцох; Маркетингийн багийг удирдан чиглүүлэх, гүйцэтгэлийг хянах, ур чадварыг хөгжүүлэх.
Хууль тогтоомж, эрх зүйн актууд болон байгууллагын дотоод дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг хянах, хангуулах; Компанийн онцлогт тохирсон хөтөлбөр, бодлогын баримт бичиг, дотоод дүрэм, журам, заавар боловсруулах; Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөр, дүрэм, журам боловсруулах, хэрэгжүүлэх; Компанийн комплайнсын соёлыг бүрдүүлэх, төлөвшүүлэх, сургалт зохион байгуулах; Зохицуулагч болон гадны байгууллагатай харилцахдаа комплайнсын чиглэлээр байгууллагыг төлөөлөх, зохицуулагч байгууллагаас шаардсан мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөх;