Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

БАГШ БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ НҮТББ

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“БАГШИЙН БОЛОВСРОЛ, ШИНЭЧЛЭЛ” ТББ

ТАНИЛЦУУЛГА

Манай байгууллага нь 2019 онд Багшийн боловсрол, насан туршийн суралцахуй, насанд хүрэгчдийн боловсролын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл, сургалт зохион байгуулах, зөвлөх туслах, “Багш”-ийн SOFT SKILL буюу хувь хүний ур чадварыг хөгжүүлсэнээр нийгмийн боловсролыг дээшлүүлэх үндсэн зорилготой байгуулагдсан.

Байгууллагыг үүсгэн байгуулагчдын хувьд 2010 оноос эхлэн чадамжид суурилсан сургалтад заах арга зүй, Насанд хүрэгчдэд заах арга зүй, Чадамжийн буюу ур чадварын үнэлгээний арга зүй, Үнэлгээний ажилтан-сургагч багш бэлтгэх сургалтыг үндэсний болон бүсийн хэмжээнд зохион байгуулж ирсэн. Их Дээд сургууль, Мэргэжлийн сургалтын байгууллага, Мэргэжлийн боловсролын сургуулиуд, түүний багш нар, ажилтнуудад зохион байгуулж ирсэн туршлагатай.

Нийт давхардсан тоогоор 6000 гаруй багш, инженер техникийн ажилтнуудыг сургагч, көүч болгон бэлтгэсэн.

Багшийн заах арга зүйн сургалтын агуулга:

  • Насанд хүрэгчдэд заах арга зүй
  • Ажлын байран дахь сургалтад багшлах арга зүй, дадлагажуулан сургах, дасгалжуулан сургах арга зүй
  • Онлайн буюу цахим сургалтад багшлах арга зүй
  • Багшийн SOFT SKILL, SOFT чадвар олгох арга зүйн сургалт

Дээрх чиглэлүүдээр оюуны өмч, сургалтын материал, гарын авлагыг гаргаж зохиогчийн эрхийг эзэмшдэг.

Тус сургалт нь 2018 оноос хойш “брэнд” сургалт болж, багш, үйлдвэр аж ахуйн нэгж, уул уурхайн компаниудын инженер техникийн ажилтнууд, удирдах ажилтнуудын захиалгаар тасралтгүй зохион байгуулагдаж, нийгэмд эрэлттэй байдаг.

2011 оноос Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн нийт 11 сургуулийн 700 гаруй багш, ажилтнуудад ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрл, сургалтын бодлогын хэрэгжилтийн газраас зохион байгуулж байсан “Багшлах эрх олгох” сургалтын хөтөлбөрийг боловсруулан, үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлж, тус сургалтыг удирдан зохион байгуулж байсан.

2018 оноос эхлэн үндэсний хэмжээнд тус сургалтыг зохион байгуулахад оролцож, Олон улсын туршлага, онол, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр Насанд хүрэгчдэд заах арга зүй, богино хугацааны сургалтад заах арга зүй, үнэлгээний арга зүй, Үнэлгээний ажилтан бэлтгэх сургалтын агуулгыг үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд зориулан боловсруулж, боловсруулан, сургалт зохион байгуулж байна.

Энэхүү туршлагадаа үндэслэн бүх түвшний боловсрол, сургалтын дотоод чанарын баталгаажуулалтын системийг Монгол Улсад хөгжүүлж, мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллага, мэргэжлийн сургалтын байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэн, амжилттай туршсан. Сургалтын байгууллагын хувьд дотоод чанар нь багшийн заах арга зүйд үндэслэдэг тул заах арга зүйг сайжруулсанаар чанарыг сайжруулах боломжтой гэсэн онолд суурилсан зарчмыг баримтлан хэрэгжүүлдэг. Энэхүү туршлагыг мэргэжлийн сургалтуудад зориулан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Оюу толгой ХХК-ийн мэргэжлийн сургалтын төв, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ийн мэргэжлийн сургалтад нэвтрүүлэн ажиллаж байна.

Мөн тус чиглэлээр Англи улсын Лондон хотод байрлалтай “Chartered Quality Institute” олон улсын байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч болсон ба манай байгууллагын сургалтууд тус байгууллагаас явуулдаг сургалтын агуулгаар баяжигдсан байдаг нь бусдаас давуу тал болдог

  • Алсын хараа

    Орчин үеийн шинэлэг заах арга зүйтэй сургагч багш, көүчийг бэлтгэж, насан туршийн суралцахуйн бодлогыг хэрэгжүүлэгч, шилдэг байгууллага байна.

  • Эрхэм зорилго

    Багшийн боловсрол, насан туршийн суралцахуй, насанд хүрэгчдийн боловсролын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл, сургалт зохион байгуулах, зөвлөх туслах, “Багш”-ийн SOFT SKILL буюу хувь хүний ур чадварыг хөгжүүлсэнээр нийгмийн боловсролыг дээшлүүлэх үндсэн зорилготой

  • Уриа

    Суралцахуйн соёлыг дэлгэрүүлэе

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Боловсрол, Шинжлэх ухаан

  • Үнэт зүйлс

    Суралцахуйн хөтөлбөр Сургагч, көүч Насан турш суралцагч иргэн

  • Байгуулагдсан он

    2019

  • Ажилтны тоо

    8

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, Тэлмүүн хотхон, 35А-75 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.