Үндэсний бүтээн байгуулагч “Тэсо Групп” нь 30 жилийн туршлага, мэдлэг, ноу-хау, ололт амжилт дээрээ тулгуурлан Монгол улсын дэд бүтэц тэр дундаа барилгын салбарт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, үл хөдлөхийн чиглэлээр шилдэг төслүүдийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд “Тэсо Индастриал Парк” аж үйлдвэрийн нэгдсэн цогцолборын төслийг эхлүүлсэн.
“Хүннү Конкрет” компани нь 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө өдөрт 8,000 м3 бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтайгаар улсын болон хувийн томоохон төслүүдтэй хамтран ажиллаж, үйл ажиллагааны цар хүрээгээ тэлсээр байна. “Хүннү Конкрет” нь 2015-2016 онд салбартаа тэргүүлэх хэмжээний авто баазыг бүтээн байгуулж, харилцагчийн хэвийн нийлүүлэлтийг цогцоор нь шийдсэн “анхны компани” болжээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд түүхий эд, материалыг олон улсын стандартын дагуу олон удаагийн туршилт шинжилгээнд үндэслэн үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, ажиллах хүчээ нэмэгдүүлэх зэргээр салбартаа өөрийн байр суурийг бататгасаар байна.
“Евро Базальт” ХХК эрдэс чулуун хөвөнгийн үйлдвэр нь дэлхийд тэргүүлэгч “Бүгд Найрамдах Итали” улсын нэр хүндтэй “Gamma Meccanica SpA” компанийн евро стандартаар баталгаажсан дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдож, орчин үеийн бүрэн автоматажсан бүтээн байгуулалт юм. Тус үйлдвэр нь гадна дээвэр, хана, гадна фасад, дотор дулаалгын бүтээгдэхүүнийг 160kg/m3 хүртэлх нягтын сонголттойгоор жилд 16,000 тонн эрдэс чулуун хөвөнг үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд дотоодын зах зээлийг хангах зорилготой ажиллаж байна.
1. Үйлдвэрлэл
2016
300