Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ТиТиЖиВиСиӨү ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Авто Грейдэрийн оператор

- 16М загварын грэйдер тоног төхөөрөмжийг зааврын дагуу аюул, осолгүй жолоодож уурхайн төлөвлөгөөт ажлыг гүйцэтгэх - Уурхайн аюулгүй байдлын дүрэм журмыг даган мөрдөх - Тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, эвдрэл, гэмтлийг хариуцан ажиллах

Бульдозерын оператор

Ашиглалт, аюулгүй ажиллагааны зааврын дагуу бульдозерыг жолоодож экскаваторын ул талбай, зам талбай, овоолгод түрэлт хийх, шимт хөрс хуулах, суваг шуудуу татах, бусад даалгаварт ажлуудыг гүйцэтгэх Техникээр ажил гүйцэтгэхийн өмнөх болон ажил гүйцэтгэх явцад техникт илэрсэн аливаа доголдол, саатал, үл тохирлыг удирдах ажилтнуудад нэн даруй мэдэгдэх, засварлуулах. эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж ажил үүргээ гүйцэтгэнэ. 

Экскаваторын механик

Компанийн бүх экскаваторуудын бүрэн бүтэн бэлэн байдлыг хангах Өдөр тутмын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээний нарядын дагуу аюулгүй, чанартай хийж гүйцэтгэх Ажлын талбайн эмх цэгцийг бүрэн хангах, багаж төхөөрөмж болон хэвлэмэл ном товхимолыг ариг гамтай ашиглах. ХАБЭА-н дүрэм журмуудыг мөрдөх, мөрдүүлэх Шаардлагатай үед мастерын нарядын дагуу гагнуурын ажил хийх (Мэргэжлийн үнэмлэхтэй бол)

Дампын их засварын механик

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын дагуу ажилтнуудын аюулгүй байдлыг хариуцах Өдөр тутмын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус их засварын наряд АА-ны зааварчилгааг гүйцэтгэх ажлын онцлогт тохируулан бичгээр өгөх Бүрдэл эд ангийн их засварын ажлыг удирдан зохион байгуулах, засвар хийх арга аргачлалын дагуу явуулах, зөрчил дутагдлыг тухай бүрд нь арилгах ажлыг удирдан хийх Бүх их засварын ажлыг техникийн гарын авлага, чанарын стандартын дагуу гүйцэтгэх Хэлтсийн ажилтнуудад тухайн ажлыг хийж гүйцэтгэхтэй холбоотой ажилбаруудын зааварчилгаа өгч, биелэлтийг хангуулах, тэдгээрийн ажилд үнэлэлт дүгнэлт өгөх Сарын төлөвлөгөө болон долоо хоногийн төлөвлөгөө гаргахад оролцох

Механик

Уул уурхайн хэмжээнд ажиллаж байгаа техник /Cat, Kawasaki, Terex, Liebherr зэрэг брэндийн/ тоног төхөөрөмжийн хөдөлгүүрийн болон бүрдэл эд ангийн үзлэг, оношилгоо, их засвар үйлчилгээг батлагдсан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх

Хүний нөөцийн ажилтан /УБ/

Компанийн хэмжээнд гарч буй хөдөлмөрийн харилцааны үйл ажиллагаануудыг дэмжин ажиллах. Хэлтсүүдийн хүн хүчний төлөвлөгөөний дагуу хүний нөөцийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд оролцох, ажилтныг сонгох болон хөдөлмөр эрхлэлтийн өмнөх бүхий л үйл ажиллагаануудыг гүйцэлдүүлэх, ажилтанд компанийн талаар болон бусад холбогдох шинэ мэдээллийг түгээх. Бүрдүүлэлт сонгон шалгаруулалттай холбоотой ажлыг программд нэгдсэн мэдээллийн сан үүсгэх. 4. Ажилтны хувийн хэргийг бүрэн бүрдүүлэх, архивын ажлыг хариуцах.

Хуульч

Компанийн хэмжээнд хийгдэж буй бүхий л гэрээ хэлцэл, хууль зүйн бусад баримт бичгийг хянах, засварлах, төлөвлөх, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх; Компанийн хууль зүйн үйл ажиллагаа нь Монгол улсын бодлого журмуудын дагуу явагдаж буй эсэхийг хянах; Хууль эрх зүйн аливаа асуудлуудын үед буюу эрх зүйн маргаан, асуудал шийдвэрлэх асуудлуудад компанийг төлөөлж ажиллах, асуудлыг талуудад ашигтай шийдвэрлэх тал дээр анхаарах, гарсан үр дүнг холбогдох ажилтан, удирдлагатай ярилцан эцэслэн шийдвэрлэх, талуудад танилцуулах; Компанийн хэмжээнд хийгдэж буй гэрээ хэлэлцээрийг боловсруулах, хууль эрх зүйн заалтуудыг хянах, засварлах, өөрийн саналыг оруулах, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх,  батлах үйл ажиллагаанд оролцох; Хөдөлмөрийн харилцаатай холбоотой баримт бичиг, үйл ажиллагаануудад хууль эрх зүйн зүгээс туслалцаа үзүүлэх, албан бичиг боловсруулалтын явцад хууль эрх зүйн зүгээс хянах, сайжруулах зэргээр зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлэх;

Өрөмдлөг тэсэлгээний инженер

Уурхайн өрөмдлөг тэсэлгээний үйл ажиллагааны инженерчлэлийн ажлыг хийж гүйцэтгэх Өрөмдлөг тэсэлгээний ажлыг эдийн засгийн хувьд үр ашигтай, холбогдох аюулгүй ажиллагааны дүрэм журмын дагуу төлөвлөх Өрөмдлөг тэсэлгээний ажлын чанарт хяналт тавих Өрөмдлөг тэсэлгээний ажлыг төлөвлөх, тайлагнах, архивлах.

Усны машины жолооч

Уурхайн бүс дэх зам талбайн усалгааг технологийн дагуу хийх Усны машин, усны насосны бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах, үзлэг шалгалтыг тогтсон хугацаануудад хийх, илэрсэн үл тохирол, эвдрэл гэмтлийг тухай бүр удирдах ажилтанд мэдэгдэж засварлах, засварлуулах. Хариуцсан ажил үүрэгтэй холбоотой технологийн, дүрэм журмын, стандартын дагуух бүртгэлийг тогтмол  хийж байх 10 мото цаг тутам хийж гүйцэтгэх ажлууд болон техник ашиглалттай холбоотой жижиг засварын ажлыг засварын мастераас зааварчилгаа авч гүйцэтгэнэ.  Цэвэрлэгээ хийх, тослох, гэрлийн тусгал тохируулах, машины стандарт бичиглэл, тоноглолыг /пайз гэх мэт) бүрэн бүтэн байлгах зэрэг жижиг ажлуудыг бие даан гүйцэтгэнэ.  

Экскаваторын оператор

Ашиглалт, аюулгүй ажиллагааны зааврын дагуу экскаваторыг жолоодож хөрс, нүүрсийг технологийн зааврын дагуу ухаж, ачих. Техникээр ажил гүйцэтгэхийн өмнөх болон ажил гүйцэтгэх явцад техникт илэрсэн аливаа доголдол, саатал, үл тохирлыг удирдах ажилтнуудад нэн даруй мэдэгдэх, засварлуулах. эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж ажил үүргээ гүйцэтгэнэ. 

Дампны оператор

Ашиглалт, аюулгүй ажиллагааны зааврын дагуу дампыг жолоодож хөрс, нүүрс, бусад зүйлсийн тээврийг гүйцэтгэх. Техникээр ажил гүйцэтгэхийн өмнөх болон ажил гүйцэтгэх явцад техникт илэрсэн аливаа доголдол, саатал, үл тохирлыг удирдах ажилтнуудад нэн даруй мэдэгдэх, засварлуулах. эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж ажил үүргээ гүйцэтгэнэ.   

Аж ахуйн ажилтан /Уурхай/

1.      Уурхайн нийтийн эзэмшлийн барилга байгууламжууд болох хурлын өрөө, оффис, ариун цэврийн өрөөний засвар үйлчилгээ, тохижилт сайжруулалтын ажлуудыг хийж гүйцэтгэх 2.      Уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай байгаа мужааны болон засварын ажлуудыг хийх гүйцэтгэх, сайжруулах 3.      Нийтийн хэрэглээний ариун цэврийн өрөөнүүдийн сангийн бүх засвар үйлчилгээний ажлуудыг хийж гүйцэтгэх 4.      Засвар үйлчилгээний ажилд шаардлагатай бараа материал, эд зүйлсийн жагсаалт гаргах, батлуулах, төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх 5.      Ажлын байранд хариуцсан эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, ажлын байрны ариун цэвэр, эмх цэгцтэй байдлыг хангаж ажиллах 6.      Удирдлагаас өгсөн болон цаг үеийн чанартай ажлыг шуурхай зохион байгуулах, хэрэгжилтийг тайлагнаж ажиллах,  үүрэгт ажилдаа хариуцлага санаачилгатай, чин сэтгэлээсээ хандаж ажиллах. Уурхайн захиргааны зохицуулагч бараа материал, эд зүйлийн татан авалтыг хийхэд цуг явж  өргөж зөөлцөх, тээврийн хэрэгсэлд бараа материал, эд зүйлсийг нь өрж хураах, агуулахад хүлээлгэж өгөхөд нь туслах, бараа материал эд зүйлсийг агуулахаас авч бусад хэлтсүүдэд тараахад нь өргөж, зөөх, хүргэж өгөх байдлаар тусалж ажиллана. 7.      Ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаж, ажлын цагаар гадуур ажлаар явах болон түр эзгүй байх үед цагаа бүртгүүлэх, зохих бүртгэлийг хийлгэх, өрөө тасалгааны түлхүүрийг тусгай лац, ломбо тавин хүлээлцэж мэдээлэх 8.      Өдөр бүрийн ажлын тайлангаа шууд удирдлагад тайлагнах 9.      Монгол улсын хууль тогтоомж, журам, холбогдох албан тушаалтны тушаал, тогтоол, шийдвэрийг баримтлан хэрэгжүүлэх

Зам овоолгын мастер

- Уурхайн хэмжээний нийт авто замын ашиглалт, засвар арчилгаанд хяналт тавьж, шинэ батлагдсан уурхайн хэмжээнд тавигдах технологын замыг батлагдсан паспортын дагуу гаргах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдах зохион байгуулалтыг аюул осолгүй, аюулгүй ажиллагааны дүрэм горимын, мөн байгаль орчны болон холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд үр дүнтэй хийж, хэрэгжилтийг хянах.  

Хятад хэлний орчуулагч / Уурхайд/

- Уурхайн өдөр тутмын үйл ажиллагааны хүрээнд шаардлагатай Хятад-Монгол хэлний аман болон бичгийн орчуулгыг хийх, холбогдох хэлтсүүд болон ажилтнуудад орчуулгыг илгээх -  Уурхайн даргын өдөр тутмын үйл ажиллагаа болон ажлын төлөвлөгөө гаргахад туслалцах, төлөвлөгөөний дагуу өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн, үйл ажиллагааны горимын дагуу явагдахад туслалцаа үзүүлэх -  Уурхайн хэмжээний гадаад албан бичиг баримтыг боловсруулах, гаднын байгууллагуудаас ирсэн баримт бичгүүд, албан шаардлагыг цаг тухайд нь холбогдох хэлтсүүд, албан тушаалтанд мэдэгдэж танилцуулах -  Уурхай дээр ирсэн зочид, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг угтах, үдэх, шаардлагатай үед аман орчуулга хийх.    

Багажны нярав

- Уурхайн төслийн талбар дээр үйл ажиллагаа явуулж буй хэлтсүүдийн үйл ажиллагаанд шаардлагатай гар багаж, суурь машин, бусад багаж хэрэгсэл, шатах тослох материалыг үндсэн баримтын дагуу бүрдүүлэн гаргаж өгөх, тогтсон хугацаанд тайлан гаргаж, үлдэгдэл баталгаажуулна. -  Багаж, хэрэгслийн орлого зарлагыг байнга хөтлөх, холбогдох тайланг тогтсон хугацаанд гаргаж, үлдэгдлийг баталгаажуулах, тайланг хэлтсийн удирдлагуудад илгээх, мэдээллийг түгээх, бараа зарцуулалтын үйл ажиллагааны талаарх мэдээллийг өгөх - Багажны үлдэгдэлд байнгын хяналтыг тавьж байх, мэдээллийг нягтлан бодогч болон холбогдох удирдлагуудад мэдээлэх, тооллогын комисст сэлбэг материалыг үлдэгдлийн дагуу шалгуулах  

Өндөр хүчдэлийн цахилгаанчин

Цахилгаан экскаваторын нүүдэл зөөвөр хийх, цахилгаан дамжуулах агаарын шугам барьж байгуулах, цахилгаан тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл оношлох мөн засварлах. Цахилгаан тоног төхөөрөмжийн тохируулга хийх

Цахилгаан экскаваторын туслах оператор

Цахилгаан экскаваторын операторын ажил үүрэгт дэмжлэг үзүүлж, ажлын явцад цахилгааны кабелийг аюул осолгүй зөөвөрлөх, кабел, экскэний бүрэн бүтэн байдалд хяналт тавьж болзошгүй аваар осол, эвдрэлээс урьдчилан сэргийлж ажиллах хяналт тавих үүрэгтэй. Тухайн ээлждээ мөргөцгийн бохирдол, ажлын байрны эргэх радиус доторх аюулгүй ажиллагааг хариуцах, кабель, тулгуур, чигийн байрлалд хяналт тавих  

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 18-хороо, Их Монгол улс гудамж, Моннис Бюьлдинг 10 давхарт

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.