Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ТҮМЭН АМГАЛАН ОРДОН ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Түмэн амгалан ордон” ХХК нь 2013 оноос эхлэн өнөөг хүртэл барилгын иж бүрэн зураг төсөл, төсөв болон барилгын эрчим хүчний аудит, барилгын салбарын төсөл, судалгааны чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж байна.

Бид тусгай зөвшөөрлийн хүрээнд 250 гаруй худалдаа үйлчилгээний барилга, амины болон нийтийн орон сууц, үйлдвэрлэлийн барилга, бусад олон нийтийн барилгын зураг төсөл, төсвийг хийж гүйцэтгэсэн. Манай компани нь 2020 оноос эхлэн барилгын мэдээллийн загварчлал буюу BIM-ийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд барилгын иж бүрэн зураг төслийг гүйцэтгэхдээ Revit программыг ашиглаж байна. Ингэснээр хуучин хэрэглэж байсан хоёр хэмжээстээс гурван хэмжээст түвшинд шилжиж улмаар архитектур болон инженер хангамжийн уялдаа холбоо сайжрах, шугам сүлжээ давхцал үүсэхээс сэргийлэх, ажлын ачаалал буурах давуу талуудтай.

Мөн манай компани нь эрчим хүчний хэмнэлттэй төлөвлөлт хийх магадлан итгэмжлэхтэй бөгөөд энэ хүрээнд80гаруй барилгад дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээ үзүүлж, эрчим хүчний аудит хийсэн.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд бид Барилга хот байгуулалтын яам, Нэгдсэн Үндэстний байгууллага болон түүний Хүүхдийн сан, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр дотор агаарын чанарт нөлөөлөх хүчин зүйл ба сайжруулах арга хэмжээ, эрчим хүчний хэрэглээ ба хэмнэх боломжуудын талаар нийт 6судалгааны ажлыг амжилттай гүйцэтгээд байна.

Бид Таны төслийг амжилттай хэрэгжүүлэхэд барилгын эрчим хүчний хэмнэлт ба барилгын зураг төслийг хослуулан, шинэлэг иж бүрэн үйлчилгээг нэвтрүүлж, зардал болон эрсдэлийг бууруулах зарчимд тулгуурлан, үнэ цэнийг санал болгож, тогтвортой харилцааг эрхэмлэн ажиллах болно.

  • Алсын хараа

    Дэвшилтэд технологи, иноваци нэвтрүүлэх замаар барилгын салбартаа тэргүүлэгч компани болно.

  • Эрхэм зорилго

    Олон Улсын болон Монгол Улсын норм, стандартад нийцүүлж, байгаль ба хүнд ээлтэй шийдлийг технологийн дэвшилд тулгуурлан барилгын зураг төсөл, төсөв боловсруулж, барилгын эрчим хүчний аудитыг чанартай гүйцэтгэснээр барилгын салбарын хөгжилд төдийгүй эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах нь бидний эрхэм зорилго билээ.

  • Уриа

    Оновчтой төлөвлөлт, хэмнэлттэй шийдэл.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Үнэт зүйлс

    САНААЧИЛГА, УР ЧАДВАР, ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, БАГИЙН АЖИЛЛАГАА

  • Байгуулагдсан он

    2013

  • Ажилтны тоо

    15

Зургийн цомог

Видео

REVIT

ТҮМЭН АМГАЛАН ОРДОН ХХК

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 16050, 2 дугаар хороо, "Эрхи" төвийн 7 давхарт, 704 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.