Компаний үүсгэн байгуулагчдын хурлын 1996 оны 01-р сарын 16-ний өдрийн 01 тоот тогтоолоор “Талбулагийн нүүрсний уурхай”-г “Талын гал” ХК болгон зохион байгуулж, 2014 оноос хойш “Талын гал” ХК нь “Цэгээн-Үүдэн” ХХК-ийн MV-012466 тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн 509.5 га талбайд Монгол улсын компанийн тухай хууль болон бусад эрхзүйн актуудын дагуу хамтран ажиллах гэрээ байгуулж нүүрс олборлолтын үйл ажиллагаагаа явуулж байна.
Нийт50 ажилтан албан хаагчидтайгаар “Чанд сахилга, чадварлаг менежмент” гэсэн зарчим баримтлан байгаль орчинд сөрөг нөлөө учруулдаггүй, үйлдвэрлэлийн хүчин чадалд зохицсан, уул тээвэр, техник технологийн оновчтой шийдэл хийх замаар хэрэглэгчдийн шаардлагад бүрэн нийцсэн нүүрс олборлон үйлдвэрлэлийн хүрээг өргөтгөн үр ашигтай шударга бизнес эрхлэн ажиллах зорилго дор нэгдэн аймгийн хэмжээнд нийт 12 сумд, 30 гаруй аж ахуй нэгж байгууллагуудтай гэрээ байгуулж мөн нүүрс экспортлох зэрэг жилд 1,200.0 мян.тн Б2 маркын хүрэн нүүрс олборлон борлуулах хүчин чадалтай ажиллаж байна.
Чанд сахилга, чадварлаг менежмент
1. Уул уурхай
1996
50