Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Таван Богд Финанс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Senior QA Engineer

Мэдээллийн технологийн чанарын бодлого, зорилт, удирдлагын тогтолцоог (ISO 9001, ISO 14001, ISO 45001 гэх мэт) боловсруулах, шинэчлэх, Алдаа, гомдол, чанарын доголдлын шалтгааныг судалж, сайжруулах арга хэмжээ авах, Бүх бизнес процессын гүйцэтгэлийг үнэлж, үр ашгийг нэмэгдүүлэх сайжруулалтын арга хэрэгжүүлэх, Ажилтнуудад чанарын талаарх ойлголт, хандлага төлөвшүүлэх сургалт, чиглэл өгөх, Гадны аудит, хяналт шалгалт, гэрчилгээжүүлэлтэд бэлтгэх, оролцох, Чанартай холбоотой бүх баримт бичгийг (бодлого, журам, заавар, тайлан, аудитын дүн) боловсруулах, хөтлөх, хадгалах, KPI буюу чанарын гол үзүүлэлтүүдийг тогтоож, хянах

QA инженер

Байгууллагын чанарын бодлого, зорилтыг ISO стандартын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх,    Чанарын зөрчил, доголдол, гомдлын бүртгэл хөтлөх, шалтгаан дүн шинжилгээ хийх,                        Гадны аудит, гэрчилгээжүүлэлтэд бэлтгэх, шаардлагын хэрэгжилтийг хангах, Чанарт нөлөөлөх гол процессуудыг тодорхойлж, KPI (гол үзүүлэлт)-ийг тогтоох, Чанарын сургалт, мэдээлэл, зөвлөмжийг тогтмол зохион байгуулах, Нийлүүлэгчдийн чанарын үнэлгээ хийх, сайжруулах зөвлөмж өгөх, Чанартай холбоотой бүх баримт бичгийг (бодлого, журам, заавар, тайлан, аудитын дүн гэх мэт) хөтлөх, хадгалах

QA мэргэжилтэн

ISO 9001 болон бусад холбогдох чанарын стандартуудын хэрэгжилтийг хангах, Алба, нэгжүүдийн үйл ажиллагаанд чанарын хяналт, үнэлгээ хийх, Үйл явц бүрийн гүйцэтгэл, үр ашигт байдлыг үнэлж, сайжруулах арга хэмжээ боловсруулах, Асуудлын үндсэн шалтгааныг тодорхойлж, дахин давтагдахаас сэргийлэх шийдэл санал болгох, KPI, чанарын хэмжүүрүүдийг тогтоох, тайлагнах, Чанарын соёлыг төлөвшүүлэх, чанарын талаарх сургалт, зөвлөгөө өгөх, Хяналт шалгалт, гэрчилгээжүүлэх байгууллагуудтай харилцах, Захиалагч, нийлүүлэгчийн чанарын шаардлагыг судалж, мөрдлөг болгох, Чанарын гүйцэтгэл, алдаа зөрчил, сайжруулалтын үр дүнг тогтмол тайлагнах

Эрсдэлийн шинжээч

Компанийн гадаад болон дотоод эрсдэлийг эрсдэлийн удирдлагын ОУ-ын стандарт, жишиг загвар болон МУ-ын хууль тогтоомж, салбарын зохицуулалтын хүрээнд тодорхойлох, үнэлэх, Эрсдэлийн хяналт, үнэлгээ, шинжилгээний арга аргачлал боловсруулах, Нөлөөллийн үнэлгээ, стресс тест, анализ хийх, Эрсдэлийг бууруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний дүгнэлт, санал гаргах, шийдвэр гаргах шатанд шаардлагатай тайлан шинжилгээг хийж гүйцэтгэх, Компанийн хэмжээнд хэрэгжиж буй томоохон төслүүдийн эрсдэлийн дүгнэлт, хяналтыг хэрэгжүүлэх;  Зээл, зээлийн нөхцөл болон бусад үйл ажиллагааны эрсдэлийн дүгнэлт гаргах; 

Харилцааны менежер /Дархан/

Бизнесийн болон санхүүгийн байдал зэргийг анхны ярилцлагаар тодорхойлох Хуваарилагдсан сар бүрийн зээлийн болон бусад борлуулалтын төлөвлөгөөг биелүүлэн ажиллах Зээл хүсэгч болон харилцагч нарт ББСБ-ын зээл, бусад бүтээгдэхүүн үйлчилгээний талаар танилцуулах, борлуулах, санхүүгийн зөвлөгөө өгнө. Зээл, бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах, сурталчлах, таниулах, харилцагчийн тоог нэмэгдүүлэх, сэтгэл ханамжтай харилцагчийг бий болгох, эргэх холбоог хангах

Систем менежер

Байгууллагын системүүдийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах, системийн техникийн тохиргоо хийх Хариуцсан системүүдийн сургалт өгөх, баримт бичиг боловсруулах Cистемээр дамжуулан санхүүгийн болон хяналтын үйл явцад дүн шинжилгээ хийх, сайжруулалтын боломж судлах

Харилцааны менежер /Улаанбаатар/

Бизнесийн болон санхүүгийн байдал зэргийг анхны ярилцлагаар тодорхойлох Хуваарилагдсан сар бүрийн зээлийн болон бусад борлуулалтын төлөвлөгөөг биелүүлэн ажиллах Зээл хүсэгч болон харилцагч нарт ББСБ-ын зээл, бусад бүтээгдэхүүн үйлчилгээний талаар танилцуулах, борлуулах, санхүүгийн зөвлөгөө өгнө. Зээл, бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах, сурталчлах, таниулах, харилцагчийн тоог нэмэгдүүлэх, сэтгэл ханамжтай харилцагчийг бий болгох, эргэх холбоог хангах

Мэдээллийн аюулгүй байдлын шинжээч

Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, журам хэрэгжүүлэх Сүлжээ болон системийн хамгаалалт Эрсдэл, эмзэг байдал ба аюул илрүүлэлт Мэдээлэл, өгөгдлийн хамгаалалт Аюулгүй байдлын хяналт ба инсидент менежмент МАБ-ын тайлагнал, дүн шинжилгээ

Харилцагчийн үйлчилгээний менежер

Компанийн харилцагчийн үйлчилгээний стандартыг мөрдөх, цаашид компани болон харилцагчийн сэтгэл ханамжтай үлдэх нөхцөлийг бүрдүүлж ажиллах;  Харилцагчидтай харилцах харилцаа холбоог хадгалж, харилцагчийн үйлчилгээний шаардлагуудыг тодорхойлох, ажлын орчноор явж харах, судалгаа хийх, багуудын анхаарвал зохих зүйлсийг тодорхойлох, шилдэг туршлагуудыг харьцуулах;  Хэрэглэгчдэд хүрч буй бүх төрлийн сувгийг удирдах, тухайн сувгаар ирж буй гомдол, лавлагаа, санал, хүсэлтийн бүртгэлийг хянах, хэрэглэгчдийн гомдол хүсэлт цаг тухай бүрд шийдэгдэж байгаа эсэхэд хяналт тавих, тайлагнах;  Харилцагчийн дуу хоолой /VOC/ тайлангийн дата мэдээлэл боловсруулах, дүгнэлт санал зөвлөмж гаргах, мэдээлэх;  Харилцагчийн менежерүүдийг өдөр тутмын заавар зөвлөгөөгөөр хангах, сургах,чиглүүлэх; 

Цэвэрлэгээ үйлчилгээний ажилтан

  Байгууллагын өдөр тутмын цэвэрлэгээ хийх Ариун цэврийн өрөөнүүдийг тогтмол цэвэрлэж, ариутгах Хог хаягдлыг ялган ангилж, зориулалтын газарт хаях Цэвэрлэгээний бодис, хэрэгслийг зөв, аюулгүй ашиглах Ажлын байрны эмх цэгц, аюулгүй байдлыг хангах  

Дата стевард

Өгөгдөл бүрэн, нарийн, найдвартай, шинэчлэгдсэн эсэхийг хянах, Өгөгдөлд гарч буй алдаа, зөрчлийг илрүүлж, засах арга хэмжээ авах, Байгууллагын өгөгдлийн стандарт, нэр томьёоны нэгдмэл байдал, форматын зохицлыг хангах, Өгөгдлийн ангилал, нэршил, мета өгөгдлийн стандартыг тогтоох, хэрэгжүүлэх, Салбар нэгж бүрийн өгөгдлийн эзэн, ашиглагчтай уялдаа холбоо тогтоох, Өгөгдлийн урсгал, ашиглалтын процессыг ойлгуулж, сайжруулахад оролцох, Хуучирсан, давхардсан, буруу өгөгдлийг илрүүлэн цэвэрлэх, шинэчлэх, Хөгжүүлэлт, интеграцийн үед өгөгдлийн зохистой нэгдлийг хангах, Өгөгдөлд хандах эрхийг зохицуулах, нууцлал, зөвшөөрөлтэй хандалтыг хянах, Зөрчил, алдагдал үүсэхээс сэргийлэх дүрэм, журмыг хэрэгжүүлэх, Өгөгдлийн чанар болон засварын талаарх тайланг тогтмол гаргах, Шаардлагатай үед өгөгдлийн ашиглалт, хүртээмжийн дүн шинжилгээ хийх, Байгууллагын ажилтнуудад өгөгдлийн зөв хэрэглээ, удирдлагын талаарх мэдлэг олгох сургалт явуулах

Процесс аналист

Байгууллагын одоогийн бизнес процессийг судалж, үйл ажиллагааны урсгалыг баримтжуулах, анализ хийх Процессийн сул тал, давхардал, үр ашгийн алдагдлыг илрүүлж, сайжруулалтын санал боловсруулах Процессийн загварчлал (BPMN, flowchart) хийх, сайжруулалтын дараах “to-be” процессийн зураглал боловсруулах Бизнес нэгжүүдтэй хамтран ажиллаж, шаардлагыг тодорхойлох, сайжруулалтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Автоматжуулалт болон дижитал шийдлүүдийг санал болгох, шинжилгээ хийх, үр ашгийн тооцоо гаргах Процессийн гүйцэтгэл, үзүүлэлт (KPI, SLA)-ийг хянах, үр дүнг үнэлэх Сайжруулалтын төслүүдийн хэрэгжилтэд оролцох, дүн шинжилгээ, тайлан боловсруулах Agile, Lean, Six Sigma зэрэг аргачлалын дагуу процессийн тасралтгүй сайжруулалтыг дэмжих Процессийн баримт бичиг, журам, заавар, ажлын урсгалын стандарт боловсруулж, шинэчлэн батлуулах санал гаргах

Бизнес аналист

Бизнесийн хэрэгцээ, асуудлыг тодорхойлох, холбогдох нэгжүүдээс шаардлагатай мэдээлэл цуглуулах, шинжлэх Шинэ систем, бүтээгдэхүүн эсвэл сайжруулалтын шаардлагыг тодорхойлох, баримтжуулах, технологийн хэл рүү хөрвүүлэх Бизнес процессийн шинжилгээ хийж, процесс сайжруулалт, автоматжуулалтын шийдэл санал болгох Хэрэглэгчийн шаардлага (user requirement) болон системийн шаардлага (system requirement) бичих, батлуулах Хөгжүүлэлтийн багтай хамтран ажиллаж, шаардлагын дагуу системийн дизайн, функцийн нарийвчилсан тодорхойлолт гаргах, backlog задлах Туршилтын үе шатанд оролцож, хэрэглэгчийн баталгаажуулалт (UAT) зохион байгуулах Бизнесийн баримт бичиг, процессийн диаграмм, урсгалын зураглал боловсруулах (PRD, BPMN, Flowchart, Use Case гэх мэт) Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, мэдээлэл дүн шинжилгээ хийх

Скрам мастер

Scrum аргачлалыг хэрэгжүүлэхэд багийг чиглүүлж, өдөр тутмын scrum, sprint planning, sprint review, retrospective уулзалтуудыг зохион байгуулах. Багийн гишүүдийн хоорондын харилцаа, мэдээллийн урсгалыг сайжруулж, аливаа саад бэрхшээлийг шийдвэрлэхэд туслах. Product Owner-тэй нягт хамтран ажиллаж, backlog-ийг оновчтой удирдах, зорилго тодорхойлох үйл явцыг дэмжих. Agile соёлыг байгууллагад төлөвшүүлэх, бусад багууд болон удирдлагад аргачлалыг таниулах, сургалт, зөвлөгөө өгөх. Багийн гүйцэтгэлийг дүн шинжилгээ хийж, sprint-ийн ахиц дэвшлийг хэмжих, тасралтгүй сайжруулалтыг дэмжих. Рискийн удирдлага, асуудал шийдвэрлэх арга барилыг ашиглан төслийн саад бэрхшээлүүдийг урьдчилан илрүүлэх, бууруулах.

Бүтээгдэхүүний менежер

Бүтээгдэхүүний стратеги, зорилгыг тодорхойлох, зах зээлийн судалгаа, хэрэглэгчийн хэрэгцээг шинжлэх замаар хөгжүүлэлтийн чиглэлийг гаргах Бүтээгдэхүүний замын зураглал (roadmap) боловсруулж, хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргах Product backlog-ийг удирдан, ач холбогдлын дагуу эрэмбэлж, хөгжүүлэлтийн багтай уялдуулан ажиллах Хэрэглэгчийн туршлага (UX/UI) сайжруулах зорилгоор бүтээгдэхүүний загвар, урсгалыг үнэлж, сайжруулалт санал болгох Agile/Scrum багийн гишүүдтэй нягт хамтран ажиллаж, шаардлага тодорхойлох, sprint бүрийн зорилт, үр дүнг хянах Бүтээгдэхүүний гүйцэтгэл, үзүүлэлт (KPI)-ийг тогтмол хянаж, тайлагнах, үр дүнг сайжруулах санал гаргах Бүтээгдэхүүн нэвтрүүлэх, сурталчлах, хэрэглэгчийн санал хүсэлтийг боловсруулах үйл ажиллагааг чиглүүлэх Олон талт хамтын ажиллагааг удирдан зохицуулах (маркетинг, борлуулалт, үйлчилгээ, хөгжүүлэлт, удирдлага гэх мэт)

Мэдээлэл технологийн засаглалын менежер

Байгууллагын МТ-ийн бодлого, дүрэм, журам, стандарт, удирдамжийг боловсруулж, хэрэгжилтийг хангах. COBIT, ITIL, ISO 27001, ISO 38500 гэх мэт-т нийцүүлэх. Хууль, дүрэм журам, байгууллагын дотоод бодлогын хэрэгжилтийг хянах. Дотоод болон гадаад аудитын зөвлөмжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хянах. МТ нэгжийн стратегийн зорилт, гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг тодорхойлж, хяналт тавих. Үйл ажиллагааны үр ашгийг хэмжих тайлан, дүн шинжилгээ гаргах. IT Steering Committee болон удирдлагын хуралд танилцуулах баримт бичиг, санал боловсруулж, дэмжлэг үзүүлэх. Байгууллагын ажилтнуудад МТ-ийн засаглал, нийцэл, аюулгүй байдлын талаар сургалт, зөвлөгөө өгөх.

Автоматжуулалтын инженер

Автоматжуулалтын системийн техник дизайн, схем, прототип боловсруулах, RPA, Програмчлал, скрипт бичих (UI path, N8n, Camunda,, Python, C/C++ гэх мэт), Автоматжуулалтын системийн гүйлгээ, үр ашиг, найдвартай байдлыг хянах, Системийн үйл ажиллагаа, тохиргооны талаар документаци, зааварчилгаа бэлдэх, Автоматжуулалтын процесс, програмчлалын тайлан баримтжуулах, Технологийн шинэчлэл, роботик систем, AI/ML интеграц зэрэг боломжийг судлах Автоматжуулалтын системийг тасралтгүй сайжруулах, инновацийн шийдэл нэвтрүүлэх

Промпт инженер

Хэрэглэгчийн шаардлагад нийцсэн текст, код, дүрс, аудио гаргах промпт боловсруулах, AI загваруудын үйлдлийг оновчтой болгох, хүссэн үр дүнг тодорхойлох, AI системээс гарч буй үр дүнг шалгах, үнэлгээ хийх, Алдаа, гажуудлыг илрүүлж, промптыг сайжруулах, GPT, LLaMA, Stable Diffusion, MidJourney зэрэг генератив AI загваруудын үнэлгээ, давуу ба сул тал, хэрэглээний нөхцөл-ийг судлах, Промпт болон AI системийн шийдлийг программист, дата инженер, бүтээгдэхүүний менежер зэрэг багтай уялдуулан ажиллуулах, Туршилт, үр дүн, оновчлолын мэдлэгийг баримтжуулах, Шинэ AI загвар, технологи судалж, бүтээгдэхүүн, процессын үр ашгийг нэмэгдүүлэх, Промптын стратеги, автоматжуулсан процессийг хөгжүүлэх

R&D инженер

Салбарын шинэ технологи, материал, аргачлалыг судлах, Өндөр үр ашигтай, инновацийн шийдэл бий болгох боломжийг тодорхойлох, Шинэ бүтээгдэхүүн, прототип, технологийн шийдэл боловсруулах, Одоо ашиглаж байгаа бүтээгдэхүүн, үйл явцыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, Прототип, бүтээгдэхүүн, технологийг турших, тестлэх, дүн шинжилгээ хийх, Туршилтын үр дүнгээ баримтжуулж, сайжруулалтын санал боловсруулах, Бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн баг, үйлдвэрлэл, маркетинг, худалдааны багуудтай хамтран ажиллах, Бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн баг, үйлдвэрлэл, маркетинг, худалдааны багуудтай хамтран ажиллах, Шинэ санаа, аргачлалыг санал болгож, бүтээмж, чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Patent, лицензийн боломж судлах, инновацийн стратеги боловсруулах 

DevOp’s инженер

Програм хангамжийн кодыг байнга нэгтгэх, турших, автоматаар байршуулдаг орчныг зохион байгуулах, Jenkins, GitLab CI/CD, GitHub Actions, Azure DevOps зэрэг хэрэгслээр CI/CD pipeline хөгжүүлэх, Сервер, контейнер, кластер зэрэг орчныг кодоор удирдах, Terraform, Ansible, Puppet, Chef зэрэг хэрэгслээр автомат тохиргоо хийх, Сервер, контейнер, кластер зэрэг орчныг кодоор удирдах, Terraform, Ansible, Puppet, Chef зэрэг хэрэгслээр автомат тохиргоо хийх, Системийн ажиллагааг тасралтгүй хянах, алдаа доголдлыг илрүүлэх, Prometheus, Grafana, ELK Stack (Elasticsearch, Logstash, Kibana) зэрэг хэрэгсэл ашиглах, CI/CD pipeline болон үүлэн орчны нууцлал, аюулгүй байдлыг хангах, Access control, network security, vulnerability scanning хэрэгжүүлэх, Хөгжүүлэгчид, тестийн баг, системийн инженерүүдийн ажлын уялдааг сайжруулах, DevOps соёлыг байгууллагад төлөвшүүлэх, процессийн тасралтгүй сайжруулалт хийх, Системийг өндөр хүртээмжтэй, найдвартай ажиллуулах архитектур боловсруулах, Scale-up / scale-out шийдэл гаргах

Дата админ

Байгууллагын өгөгдлийг нэгтгэх, ангилах, цэгцлэх, Өгөгдлийн бүтцийг оновчтой төлөвлөх , Давхардсан, алдаатай, дутуу өгөгдлийг цэвэрлэх, Стандартын дагуу өгөгдлийн бүрэн бүтэн байдлыг хянах, Хандалтын эрхийн түвшин тогтоох, Мэдээллийг алдагдах, устах эрсдлээс хамгаалах, Өгөгдөл оруулах, шинэчлэх, баталгаажуулах, Тайлан, мэдээлэл бэлтгэхэд дата нийлүүлэх, BI (Business Intelligence) болон дүн шинжилгээний багт шаардлагатай өгөгдөл гаргаж өгөх, Статистик болон удирдлагын тайлан бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, Байгууллагын дата удирдлагын бодлого, стандарт хэрэгжүүлэх, Өгөгдөл хадгалалт, архивлалт хийх журам мөрдөх, Мэдээллийн сангийн програм, Excel, SQL зэрэг хэрэгслээр ажиллах, Шаардлагатай үед өгөгдлийг шилжүүлэх, интеграц хийх

Программ хөгжүүлэгч

Шаардлага, техникийн үзүүлэлтийн дагуу програм хангамж хөгжүүлэх, турших, сайжруулах Програм хангамжийн дизайн, архитектурт оролцох, кодын стандарт мөрдөх Хөгжүүлэлтийн багийн хүрээнд Agile/Scrum аргачлалаар ажиллах, sprint-ийн зорилт биелүүлэх API, өгөгдлийн сан, хэрэглэгчийн интерфейс (UI) хөгжүүлэх Кодын тест хийх, алдаа засварлах, ажиллагааны найдвартай байдлыг хангах Version control system (Git гэх мэт) ашиглан хөгжүүлэлтийн орчныг удирдах Шинэ технологи, хэрэгслүүдийг судалж, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах санал гаргах Бусад хэлтэс, бизнес нэгжүүдтэй хамтран ажиллаж, шаардлага тодорхойлох, системийн сайжруулалтад оролцох Системийн баримт бичиг боловсруулах, хэрэглэгчийн заавар, тайлан гаргах

Ахлах хөгжүүлэгч

Програм хангамжийн хөгжүүлэлт, сайжруулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх, код бичих, турших Системийн архитектур, загвар дизайныг боловсруулах, хөгжүүлэлтийн шийдэл гаргах Техникийн шаардлага тодорхойлох, баримтжуулах, хөгжүүлэлтийн чанарыг хянах Хөгжүүлэгчдийн багийг чиглүүлэх, кодын стандарт, хөгжүүлэлтийн аргачлал мөрдүүлэх CI/CD, DevOps орчны тохиргоо, сайжруулалтад оролцох Тестийн орчин, автоматжуулсан тест бичих, алдааг илрүүлэх, засварлах Product Owner, Business Analyst, QA инженерүүдтэй хамтран системийн гүйцэтгэлийг сайжруулах Шинэ технологи, хэрэгслүүдийг судалж, байгууллагын хөгжүүлэлтийн процессийг сайжруулах санал гаргах Кодын хяналт, review хийх, багийн гишүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх

Таван Богд Групп-н салбар компаниуд

  • Таван Богд Групп
  • Таван Богд Финанс ХХК
  • Таван Богд Интернэйшнл ХХК
  • Таван Богд ХХК (Toyota)
  • Таван Богд Проперти ХХК
  • Жуулчин ХХК
  • Таван Богд Фүүдс Пицца ХХК
  • Таван Богд Нура ХХК
  • Таван Богд Билдинг Саплай ХХК
  • Ю Би Пи ХХК
  • Улаанбаатар гурил
  • Таван Богд Сервис
  • Таван Богд Фүүдс ХХК
  • Ар И Ди Эженси ХХК
  • ТАВАН БОГД МОТОРС ХХК
  • Таван Богд Авто Маркет ХХК
  • Эйрлинк Монголиа ХХК

Холбоо барих

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.