Таван Богд Группийн охин компани Таван Богд Вашёкү ХХК нь анх Кемпински зочид буудлын дэргэд 2006 онд Япон үндэсний ресторанаар нээгдэж, 2014 онд Нагоми салбар ресторанууд дээрх компанийн нэрийн дор албан ёсоор байгуулагдсан. Түүнээс хойш долоон жилийн хугацаанд өнөөдрийг хүртэл Ази Европ хоол үйлдвэрлэл, ресторан,төрөл бүрийн катеринг үйлчилгээний чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Бид NAGOMI 1, NAGOMI 2, MIRAGE гэсэн гурван салбар ресторантай. Манай компанийг Япон улсын иргэн, ерөнхий тогооч Шимизү Күнитоши удирддаг нь манай онцлог билээ. Түүний 20 жилийн ур чадвар, туршлага зэрэг нь манай ресторануудын олон зуун үнэнч хэрэглэгчийг бий болгож чадсан юм. Тэрээр Япон хоолыг Япон үндэсний уламжлалын дагуу хийх арга барил технологийг мэргэжил нэгт Монгол тогооч нартаа заан сургаж, туршлагаа хуваалцсаар байна. Түүнчлэн Их наран улсын хоолны уламжлал, соёлыг Монголын ард түмэнд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Shimizu cook time” контентыг бэлтгэн долоо хоног бүрийн амралтын өдрүүдээр ТВ-9 телевизээр хүргээд багагүй хугацаа өнгөрчээ.
Манай рестораны хамгийн чухал зүйл бол чанартай материал. Монгол орон далайгүй учир далайн бүтээгдэхүүнүүдээ импортоор авдаг. Бид загасаа Япон болон Солонгосоос, амтлагчаа зөвхөн Японоос авдаг. Тухайн улсаас гарч буй шинэ загасыг ямар стандартаар, хэдэн градуст, яаж вакумжуулж тээвэрлэх вэ гэдэг нь маш чухал асуудал. Бид үүн дээр ихээхэн анхаарч ажилладаг билээ.
Манай компанийн зүгээс Япон, Европ болон Монгол хоолны катеринг мөн хүлээн авалтыг авах боломжтой.
Манай салбарууд:
1. Үйлчилгээ
2014
80