Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Таван Богд Нура ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ERP нэвтрүүлэлтийн ажилтан /нягтлан бодогч/

ERP төслийн хөгжүүлэлтийн ажлын чанар шалгах ERP системийг компанийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажилд оролцох Нэвтрүүлэлтийн төслийн хугацаанд систем ашиглаж буй хэрэглэгчийн асуудал шийдвэрлэх Холбогдох баримт бичиг боловсруулах, хөтлөх Бусад АБТ-д тусгасан ажил үүргийг гүйцэтгэх

Брэнд хөгжүүлэлтийн ахлах менежер

Нийт брэндийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх Зах зээлийн мэдээлэлд тогтмол дүн шинжилгээ хийж, брэндийн бодлогын стратегийг төлөвлөх, брэндийг хөгжүүлэх, идэвхтэй харилцагчдыг нэмэгдүүлэх стратегийг боловсруулах Зах зээлд брэндийн байр суурийг тодорхойлох Бараа материалын үнийн бодлого болон татан авалт, нөөцийг удирдан зохион байгуулах, хяналт тавих Борлуулалтын гүйцэтгэлийн төлөвлөгөө гаргах, гүйцэтгэлийг хангаж ажиллах Брэндийн вендор байгууллагатай харилцах Брэндийн багийг удирдах, чиглүүлэх Холбогдох алба нэгжтэй хамтран ажиллах, тэдэнд зааварчилгаа өгөх Зах зээл, өрсөлдөгчийн судалгаа хийх

Сүлжээний инженер

Группийн охин компаниудын салбарын интернэт болон VPN сүлжээ, дотоод сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангах, хяналт хийх, Шинэ салбарын сүлжээний шийдэл гаргах, төхөөрөмжийн суурилуулалт тохиргоог хийх, Салбарын сүлжээнд гарсан гэмтэл саатлыг засварлах, Үндсэн сүлжээний төлөвлөгөөт ажил, сайжруулалт, тохиргоо хийх, Серверийн өрөөний хэвийн ажиллагааг хянах, Хариуцсан салбарын техник тоног төхөөрөмжийн ашиглалт, үйл ажиллагааг жилд нэг удаа шалгаж, үр дүнгийн дагуу арга хэмжээ авч ажиллах, Салбарын сүлжээний ашиглалтын тайлан гаргах, Шинээр гарч буй технологийн судалгаа тогтмол хийх,

Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал

Борлуулалтын стратеги, төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх Борлуулалтын нэгжүүдийг удирдлагаар хангах,  Гадаад, дотоодын харилцагч байгууллагуудтай хамтарч ажиллах, гэрээ хэлэлцээр хийх Зах зээлийн судалгаа, шинжилгээ хийж, үр дүнг тайлагнах Борлуулалтын үзүүлэлтүүдийг хянах, дүн шинжилгээ хийх Борлуулалтын үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээг төлөвлөх

Нягтлан бодогч

Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтад үндэслэн борлуулалтын болон бусад гүйлгээ, өртөг зардал бүртгэх Бараа материалын болон хангамжийн материалын тайлан бэлтгэх, бүртгэх, хяналт тавих. Санхүү бүртгэлийн албанд хамаарах бусад ажил гүйлгээг хийх, багаар ажиллах

Инженер

Тоног төхөөрөмжийн алдааг шийдвэрлэх /АТМ, камер/ Тогтмол хугацаат техник оношилгоо, засвар үйлчилгээ үзүүлэх АТМ-ийн тээвэр суурилуулалтыг хийх

Хуулийн зөвлөх

Монгол хэл, Англи хэл дээр гэрээ, эрх зүйн бичиг баримт боловсруулах, орчуулга хийх, хянах, Гэрээ, контракт болон эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдсэн бүх төрлийн бичиг баримтыг боловсруулах, хянах, Компанийн бизнесийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн явуулахад мэргэжлийн зөвлөгөө өгөх, хууль зүйн дүгнэлт гаргах, хууль, эрх зүйн үр дагавар бүхий эрсдэлээс урьдчилан сэргийлэх, Гэрээ, контракт болон эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдсэн бүх төрлийн бичиг баримтыг боловсруулах, Компанийн газар, хэлтэс, охин компанийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангахад хууль, эрх зүйн асуудлаар хамтран ажиллах, шаардлага тавих Компанийн дотоод журам, түүнтэй холбогдон гарсан бусад дүрэм журам, хөдөлмөрийн гэрээ бусад гэрээг боловсруулж, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавина. Компанийг хууль, шүүх, төрийн байгууллагад төлөөлөх, байгууллагын эрх ашгийг хамгаалах Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүрэг

Хөгжүүлэгч /odoo erp/

1. Программ хангамжийн гаргасан загварчлалын дагуу backend -ийн хөгжүүлэлт, өөрийн ажлын төлөвлөлөөг гаргах2. Программ хангамжтай холбоотой аливаа асуудал, алдааг тухай бүрд нь шийдэх, шуурхай засварлах3. Программ хангамжыг сайжруулах, автоматжуулах зорилгоор хэрэглэгчийн шаардлагаар, эрх бүхий албан тушаалтнаар хүлээн зөвшөөрөгдөж баталгаажсан хүсэлт, даалгавруудыг хийж гүйцэтгэх4. Хэрэглэгчийн хүсэлт хэрэгцээнд суурилан программ хангамжийн бүтэц зохион байгуулалтыг сайжруулан шинэчлэх, өөрчлөх

Систем архитектор

Компанийн технологийн алсын хараа, системийн стратеги төлөвлөлтийг гаргах Группийн хэмжээний системүүдийн төлөвлөлт, архитектурыг боловсруулах, хөгжүүлэх, төлөвлөлтийг хийх  Шинэ системийн судалгаа шинжилгээ хийх, шийдлийг боловсруулах, нэвтрүүлэх ажлыг удирдаж гүйцэтгэх, системийн баримт бичгүүдийг боловсруулах  Мэдээллийн системд тавигдах шаардлагыг тодорхойлох  Систем хоорондын уялдаа хамаарлыг сайжруулах, систем интеграцийн шийдэл боловсруулах 

Хөгжүүлэгч

Программ хангамжийн гаргасан загварчлалын дагуу хөгжүүлэлт хийх, тест хийх, засварлах, сайжруулах ажлыг гүйцэтгэх Төслийн шаардлагад нийцсэн программ хангамжийн шийдлүүдийг гаргах Программ хангамжийг сайжруулах, автоматжуулах зорилгоор хэрэглэгчийн шаардлагаар, эрх бүхий албан тушаалтнаар хүлээн зөвшөөрөгдөж баталгаажсан хүсэлт, даалгавруудыг хийж гүйцэтгэх Хэрэглэгчийн хүсэлт хэрэгцээнд суурилан программ хангамжийн бүтэц зохион байгуулалтыг сайжруулан шинэчлэх, өөрчлөх

Программ хангамж хөгжүүлэлтийн хэлтсийн дарга

Программ хангамж хөгжүүлэлтийн стратегийг боловсруулах болон хэрэгжүүлэх Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, нэвтрүүлэх, төслийн багуудыг удирдах Программ хангамжийн хөгжүүлэлтийн стандартуудыг мөрдөх, хяналт тавих Программуудын тасралтгүй найдвартай ажиллагааг хангах Багийн гишүүдийн ур чадварыг хөгжүүлэх, мотивацижуулах Хэрэглэгчийн шаардлагыг тодорхойлох, шинжилгээ хийх Төсвийн төлөвлөлт, хяналт тавих Технологийн шинэчлэл, инновацийг нэвтрүүлэх Төсвийн хэрэгжилт, тайлан гаргах, дүгнэлт хийх

Санхүүгийн шинжээч

Санхүүгийн өдөр тутмын тайлан мэдээ бэлтгэх, нэгтгэх, тайлагнахСанхүүгийн шинжилгээ, үнийн тооцоолол хийх Санхүүгийн тайлан, төсөв боловсруулахад дэмжлэг үзүүлэх Санхүүгийн өгөгдлийг цуглуулах, боловсруулах, тайлагнах Санхүүгийн эрсдэлийг тодорхойлох, үнэлэх Компанийн зардал, ашиг орлогыг хянах Санхүүгийн стратеги, төлөвлөгөө боловсруулахад оролцох Санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх, сайжруулахад санал өгөх

Борлуулалтын ахлах менежер Нура

Зах зээлийн мэдээ, мэдээлэл дээр үндэслэн судалгаа, шинжилгээ болон орчны чиг хандлагын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж оновчтой бодлого, стратегийг тодорхойлох, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх; Борлуулалтын төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааны төсөв, төлөвлөгөөг хэрэгжүүлэх; Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний талаар судалгаа хийх, нэвтрүүлэх; Борлуулалтын гүйцэтгэлийг өдөр тутам хянаж, биелэлтийг  холбогдох удирдлагуудад тайлагнах, борлуулалтын тоо мэдээ гаргах, анализ хийх;

Гомдол шийдвэрлэх ажилтан

Үйлчлүүлэгчээс утсаар, амаар болон бичгээр ирсэн санал, гомдлыг хүлээн авах, үйлчлүүлэгчтэй уулзах, гомдлыг тэмдэглэх, бүртгэл хөтлөх; Хүлээн авсан гомдлыг өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх,  хариуг үйлчлүүлэгчид илгээж гомдлыг хаах, шууд шийдвэрлэх боломжгүй гомдлыг холбогдох алба нэгжид шилжүүлэх, эргэн лавлан эцэслэх; Гомдлыг шийдвэрлэх бүхий явцад хяналт тавих, холбогдох албан тушаалтнуудыг мэдээллээр хангах; Гомдол саналын тайлан бэлтгэн анализ хийх, ажил сайжруулах санал дэвшүүлэх, тайлагнах; Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад ажил үүргийг хийж гүйцэтгэх;

Тархвар судлаач эмч

Эрт илрүүгийн төвд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар гарах эрсдэлээс сэргийлэх, халдвараас сэргийлэх арга хэмжээнд хяналт тавих; Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар, халдварт өвчин гарсан тохиолдолд хариу арга хэмжээ авах, тандалт судалгаа хийх, эрсдэлт хүчин зүйлийг тогтоох, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах; Эрүүл мэндийн ажилтан, эмнэлгийн мэргэжилтэнд халдвар сэргийлэлт хяналтын зайлшгүй шаардлагатай арга хэмжээ авч ажиллах;

Таван Богд Групп-н салбар компаниуд

  • Таван Богд Групп
  • Таван Богд Нура ХХК
  • Таван Богд Интернэйшнл ХХК
  • Таван Богд ХХК (Toyota)
  • Таван Богд Проперти ХХК
  • Жуулчин ХХК
  • Таван Богд Фүүдс Пицца ХХК
  • Таван Богд Билдинг Саплай ХХК
  • Таван Богд Финанс ХХК
  • Ю Би Пи ХХК
  • Улаанбаатар гурил
  • Таван Богд Катеринг энд Сервис
  • Таван Богд Фүүдс ХХК
  • Ар И Ди Эженси ХХК
  • ТАВАН БОГД МОТОРС ХХК
  • Таван Богд Авто Маркет ХХК
  • Эйрлинк Монголиа ХХК

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Таван Богд Группийн байр, 2,5 давхар

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.