Тавантолгойн орд газар нь хуучин Тvшээт хан аймгийн Говь тvшээ гvний хошууны Их Шанхай уулын ойролцоох Цэций уулын баруун хойд ард байрладаг. Таван жижиг толгойн хэлбэрээр байрласнаас Тавантолгой хэмээн нэршсэн ажээ. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1966 оны дєрєвдvгээр сарын 18-ны тогтоолоор тус орд газрыг улсын болгож, Аж vйлдвэрийн яаманд шилжvvлснээр Дундговь аймаг дахь Цагаан-Овоогийн уурхайн нэг цэг болон анх найман хvний бvрэлдэхvvнтэй, 3000 тн нvvрс олборлон борлуулах улсын төлөвлөгөө хvлээн авч ажиллаж эхэлсэн тvvхтэй.
1967 оны тавдугаар сараас эхлэн бие даасан улсын vйлдвэр болж, уурхайн эхлэлтийн блансыг зохиожээ. Тус уурхай нь зах зээлийн нөхцөлд зохицон 1994 оны 12 дугаар сарын 05-ны Засгийн газрын өмч хувьчлалын комиссийн хурлын 42 тоот тогтоолоор төрийн өмч давамгайлсан Тавантолгой ХК болсон байна.