Тус төв нь 1998 онд СХД-ийн "Гэгээрэл хөгжлийн төв" нэртэйгээр байгуулагдсан. Дүүргийн хүн амын дунд бичиг үсгийн болон бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох, бүх насны иргэдэд Амьдрах ухаан, Гоо зүй, Ёс суртахуун, Иргэний боловсрол, Гэр бүлийн боловсролын сургалт нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулахаас гадна "Оёдол-эсгүүр", "Эсгий урлал", "Маникюр"-ын мэргэжил олгох сургалт зохион байгуулж байна.
Хүссэн хүн бүрт хэрэгцээтэй боловсролоо, бололцоотой хугацаандаа, өөртөө тохирсон хэлбэрээр /танхим, бие даасан/, сургуулиас гадуур эзэмших орчинг бүрдүүлж, тасралтгүй, тогтвортой үйлчилгээг үзүүлэх
Иргэн бүрт боловсролын тасралтгүй үйлчилгээг сургалтын таатай орчинд үзүүлж, бие даасан бүтээлч чадварыг хөгжүүлэх замаар орон нутгийн хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.
1. Төрийн байгууллага, Төрийн өмчит компани
Тус төв нь бичиг үсгийн болон бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох хөтөлбөр, Амьдрах ухааны боловсрол, Гоо зүй-Мэдрэмжийн боловсрол, Гэр бүлийн боловсрол, Иргэний боловсрол, Ёс суртахуун-Төлө
1998
22